Posts

Showing posts from 2019

Төөрсөн хүн

Сүүлийн хэд хоног нэг л тийм эмо мүүдтэй байх боллоо. Яг тэр гэх хийсэн бүтээсэн юм байхгүй, урсгал дагаж хөвөөд л. Тэрэндээ сэтгэл ханахгүй болохоор өөрийгөө голоод байнга сэтгэл дундуур байх шиг. Ядаж байхад хань ижилтэйгээ муудчихаар бүр нэг тийм онцгүй дээр онцгүй болчих юм. Учраа ч олохоо болилоо. Хааяа нэг цаг гаргаж ганцаараа баймаар санагдах юм өө. Хүүхдүүд байхгүй болохоор санаад байдаг, ирчихээр нь бас нэг ганцаараа энэ тэр баймаар болоод байдаг, яацарцан ч ааш зан юм, мэдкүээ мэдкү. Он гарах гээд ойртоод байдаг хийсэн бүтээсэн юм юу ч байгаад байгаан. Хүн ер нь тодорой зорилготой байж, зорилгодоо хүрэх тууштай зүтгэлтэй байхгүй бол ингээд л учраа олохгүй урсгал дундаа төөрдөг бололтойдог. Жил болгон л мундаг мундаг зорилго тавидаг, хичээсэн ч юмгүй биелүүлсэн ч юмгүй, зүгээр лоозон болчихсон юм уу хаашаа юм зарим нь. Хичээвэл уг нь яг алкаад байгаа байхгүй юу. Хичээх гэхээр жоохон унтчмаар ч юм шиг, унтаад босоод хийх гэхээр хүүхдүүд шуугилдаад саад болоод байгаа ч юм шиг, ...

Үр бүтээлтэй долоо хоногууд №4

Дахиад л гурван 7 хоногийн дараа тэмдэглэл бичих боломж гарлаа. Цаг бага байгаа учраас шууд хариултууддаа орно оо. 1. Энэ долоо хоногт хамгийн их талархсан зүйл Энэ сарын эхээр миний 30 насны төрсөн өдөр тохиосон бөгөөд өмнөх жилүүдээс нилээд өргөн тэмдэглэсэн. Юуны түрүүнд "Ийм сайхан охин төрүүлж, өсгөж, одоог хүртэл туслаж дэмжиж хайрласаар байдаг" аав ээж хоёртоо баярлалаа. Мөн төрсөн өдөрт маань ирж, гайхалтай төрсөн өдрийн хамтдаа тэмдэглэж өнгөрүүлсэн гэр бүлийн найзууд болон ажлын найзууддаа талархаж байна аа. Зөндөө гоё гоё бэлэгтэй болсоон. 2. Энэ 7 хоногт надад хамгийн их нөлөөлсөн контент Өнгөрсөн амралтын өдрүүдээр сэтгэл зүйч Б.Наранбаатар Сидней хотод ирж хувь хүний хөгжил, гэр бүлийн харилцаа болон хүүхэд хүмүүжлийн талаар лекц тависан бөгөөд ханьтайгаа хамт сууж, олон хэрэгтэй чухал зүйлсийг сонсож ойлгож авсан. 3. Энэ 7 хоногт хийсэн хамгийн сэтгэлтийн таашаал авсан зүйл Төрсөн өдрөө тэмдэглэх үед болон маргааш нь аялахдаа найзуудтайгаа хүүхэд ба...

Үр бүтээлтэй долоо хоногууд №3

Долоо хоног бүр үнэндээ бичиж амжихгүй юм өө. Энэ удаад бүр 3 долоо хоногийн дараа бичиж байна. Эдгээр өдрүүд бол ээжээр амьсгалсан өдрүүд байлаа. Ханийнхаа ээжийг гаргаж өгөөд, хайртай ээжийгээ тосч аваад, ээжтэйгээ хамт өнгөрүүлсэн өдрүүд үргэлжилж байна. Асуултын хариулт бүрээс л ээжээрээ амьсгалж байгаа минь мэдрэгдэх байх.  1. Энэ долоо хоногт хамгийн их талархсан зүйл Энэ удаад намайг төрүүлсэн сайхан ээждээ таларханаа. Ээж минь хэрэгтэй үед үргэлж л миний дэргэд байж, биднийхээ төлөө бүхнээ зориулсан сайхан эмэгтэй юм. Энэ удаад ч охиндоо тус болж 2 хүүг минь харахаар алс холоос охиноо зорин ирлээ. Ээжийгээ ирэнгүүт л цаанаа нэг сэтгэл дүүрэн болж, өөрийн эрхгүй эрхэлмээр болох юм. Тандаа талархаад талархаад баршгүй нь ээ ээж минь.  2. Энэ 7 хоногт надад хамгийн их нөлөөлсөн контент Нөлөөлсөн гэхээсээ илүү сэтгэлд хүрсэн хэд хэдэн контент байсны нэг нь Өглөөний гайхамшиг номын тухай Сэхээтэн подкастын Тайван гэдэг залуугийн ярьсан дугаар сэтгэлд хүрсэн,...

Үр бүтээлтэй долоо хоногууд №2

Үр бүтээлтэй гэхээсээ завгүй 7 хоногууд үргэлжилсээр... Долоо, долоо хоногт нь тэмдэглэл хөтлөж ч амжихгүй байнаа. Ямартай ч өнгөрсөн 2 долоо хоногоо багцлаад нэг бичихээр шийдлээ.  1. Энэ долоо хоногт хамгийн их талархсан зүйл Талархаж мэддэггүй хог юм аа. Жаахан бодож байгаад бичье ээ.  2. Энэ 7 хоногт надад хамгийн их нөлөөлсөн контент Монголд байгаа найз маань илгээсэн "Шик хатагтай зөвлөгөө" номыг уншиж эхэлсэн юм. Гэрт бараг унших боломж гардаггүй учраас ажил гэр хоёрынхоо хооронд трэйнд явах замдаа хэсэг хэсгээр нь уншиж байгаа. Уншаад явж байхад л бушуухан хариад хувцасны шкафаа цэгцэлмээр юм шиг, нуруугаа цэхлээд суумаар юм шиг, хоол хүнсээ өөрчилмөөр юм шиг нэг тийм мэдрэмж төрүүлээд байх болсон. Удахгүй бага багаар өөрчлөлт хийнэ ээ.  3. Энэ 7 хоногт хийсэн хамгийн сэтгэлтийн таашаал авсан зүйл Доор дурдагдах аялалаас хамгийн их таашаал авсаан. Шинэ газар үзэж аялах нь надад үнэхээр сэтгэлийн таашаал өгдөг. Бас өөрөө санаачлаж, зохион б...

Үр бүтээлтэй долоо хоногууд №1

Өнөөдөр бүтэн сайн өдөр. Амралтын өдөр хэдий ч өглөө эртлэн босож ажилдаа яваад, тарж ирмэгцээ гэр бүлийнхэнтэйгээ салхинд гарч, гэртээ ирж оройн хоолоо хийж идээд, одоо  дэлгэцнийхээ хойно өнгөрсөн 7 хоногоо үнэлэж дүгнэхээр сууж байнаа. Энд ирснээсээ хойш боломжтой үедээ подкаст сонсохыг хичээж байгаа бөгөөд сонсож буй подкастуудын маань нэг нь Сэхээтэн Монгол буюу Нямын найм юм аа. Сүүлийн үед эрч хүч буураад нэг л үр бүтээлгүй болсноо мэдрээд өөртөө сэтгэл хангалуун биш байгаа учраас жаахан цэгцэндээ орж өөртөө дүгнэлт хийхээр шийдээд тус подкастын 8 асуултын дагуу долоо хоногуудаа үнэлэж дүгнэхээр шийдээд сууж байна. За эхлэе!👉 1. Энэ долоо хоногт хамгийн их талархсан зүйл Энэ долоо хоногт ханийнхаа ээжид талархая аа. Би гэдэг хүн хүүхдүүд болон ээж ирснээс хойш гэрийн ажилд оролцож, хоол унд хийх маань өдрийн од шиг цөөрсөн бөгөөд үд болтол унтаж байгаад босч ажилдаа яваад л, ирж бэлэн хоол идээд, гадуур зугаалж, эсвэл гэртээ хийцгүй утсаа маажиж байгаад унтах м...

Хань минь чи намайг болзоонд уриач

Image
Хэзээ авснаа ч мартсан гоёхон даашинзаа өмсөж Хэрэг болгон хадгалсан өндөр өсгийтөө углаж Ув улаанаар уруулаа будан тольны өмнө эргэлдэж Урт гэзгээ задгайлан салхинд намируулан алхмаар байна Хань минь чи намайг болзоонд уриач Гэрэлт хотын шөнийн гудмаар хөтлөлцөн алхаж Гэнэн хүүхэд насаа дурсан хөгжилдөн инээлдэж Гэнэ гэнэхэн хацар дээрээ үнсүүлэн Гэгэлзсэн томоогүй насандаа хэсэгхэн саатмаар байна Хань минь чи намайг болзоонд уриач Халуун хоол бэлдэх ээлжнээс нэгэн оройн чөлөө авч Хань минь чамтайгаа хамт хоёулхнаа зугаалмаар байна Бүлээн цайгаа яаран уудаг нэгэн үдшийг  Бүдэгхэн гэрэлтэй орчинд дарс шимэн өнгөрөөмөөр байна Хань минь чи намайг болзоонд уриач Болзоондоо би жаахан хоцорч очно шүү Бүлтгэр үрсээ унтуулчихаад гарна Цэвэрхэн хослолыг чинь хань нь бэлдээд тавичихна аа Цэцгэнд дуртайг минь харин битгий мартаарай Хань минь чи намайг болзоонд уриач

Time is flying

Цаг хугацаа ямар хурдан өнгөрнө вээ.. Аль хэдийн жилийн ихэнх тал нь өнгөрчээ. Өдөр тутмын ажилдаа түүртээд өөртөө цаг гаргаж амжихгүй л явна. Өнөөдөр ажилгүй гэж мэдэлгүй ажилдаа ирсэн "азаар" ганцаараа тухтай суух боломж гараад даалгавраа хийж эхлэхээс өмнө хэдэн үг бичюү гээд сургууль дээрээ ирсэн сууж байна.  Бүтэн жил хагас шахуу хугацаанд хүүхэдгүй хосууд шиг эрх чөлөөтэй амьдарсан цаг хугацаа дуусгавар болоход 2 долоо хоног үлджээ. Өөрөөр хэлбэл том хүү минь бидэн дээрээ ирэх гээд билетээ захиалчихсан хоног тоолон хүлээж байна. Онгоцны буудал дээр тосох, хүүтэйгээ уулзах, тэвэрч хайрлах мөчүүдийг төсөөлж, зүүдлэн хүлээж байна. Уг нь 2 хүүгээ хамтад нь авчирсан бол бүр аз жаргалтай байхгүй юу. Хүүгээ ирнэ гээд аз жаргалаар дүүрэн байгаач битүүхэн бас дотроо айдастай байх шиг. 4 настай үлдээсэн бяцхан хүү минь одоо 6 нас хүрсэн. Хамтдаа байгаагүй, ээжийн үүрэг хариуцлагаас хол их удсан болохоор бараг л хүүхэд шиг гэрэвшиж, бишүүрхэх гээд байна шүү. Гэхдээ л хүүгээ о...

Нэг жилийн дараа...

Image
Өнөөдөр 3-р сарын 25. Яг нэг жилийн өмнөх энэ өдөр ногоон тивд анх удаа хөл тавьж байжээ. Цастай улирлаас ирсэн миний хувьд онгоцноос буух үед цаг уур жигтэйхэн халуун бүгчим санагдаж билээ. Бүх зүйлс шинэхэн бөгөөд сонихон, гайхалтай санагдахын дээр цоо шинэхэн амьдрал эхлүүлэх хүсэл эрмэлзэл, эрч хүчээр дүүрэн ирж байжээ. Тэр өдрөөс хойш 365 хоног өнгөрч, өнгөрүүлсэн цаг хугацаагаа дүгнэхийн сацуу нэг жилийн туршид олж авсан туршлага мэдээллээ бусадтай хуваалцах цаг иржээ.       Сидней хотын өдөр ба шөнө

Шөнийн нэг цаг

Шөнийн нэг цаг болж хот нойрсоно оо, ширээнийхээ ард компьютер ширтэн ганцаар сууна аа! Ийм дуу мэдэх үү таанууд? Нөгөө нэг 5000$-ийн ашиг олох ёстой "баагий" маань баланс нь хасахруу талийгаад яахаа мэдэхгүй бурзай бурзай плийс бурзайчилдаа гээд залбираад арилжаагаа сахиад унтаж чадахгүй сууж байна. Хараад суугаад байвал урмыг маань бодоод бурзайчихчимбилүү гээл. Заа яаахвэээ, хожих хүн хориосоо гэдэг биздээ? Гаагуу байгаа. Бичсэн зорилго энээ тэрээдээ бас дөхчих гээл би чинь бас хичээж л явна хөөрхий. Би ер нь яагаад Монгол ном унших талаар юу ч бичээгүйн бол. Лангуугтайн болохоороо өөрийгөө жаст инглиш ном л уншина гэж бодсын байхдаа. Сая нэг ном уншаад дуусаадахлаа. Хэрэв зорилго дээрээ бичсэн бол бас зах зухаасаа биелчлээ гээд сууж байх байсан байх нь байна шд. Ингэхэд би чинь одоо уншсан номнуудынхаа талаар овоо дориун тэмдэглэл эд нар хөтлөхчөө аядаад байдаг байсан чинь яагаад болицынбээ? Нэгэн их багш маань айлдахдаа "Хэрвээ чи өнгөрсөнд хийж байсан зүйлээ эргэж...

Сайн байна уу 2019 он!

Сайн байна уу 2019 он минь! Шинэлэг, сонирхолтой, гайхалтай сайхнаар угтан авсанд баярлалаа. Бүтэн жилийн турш сайн сайхан, гоёхон зүйлсээр дүүрэн байна гэдэгт итгэлтэй байна. 2019 онд хийхээр төлөвлөсөн, хүрэхээр зорьсон, биелүүлэхээр хичээж буй олон зүйл байна аа.  2018 он минь төсөөлж байсанчлан өөрчлөлт шинэчлэлтийг авчирсан жил байлаа. Ногоон тивд хөл тавьснаас хойш 8 сар орчим хугацаа өнгөрчээ. Ханьтайгаа хамт хоёулхнаа айлын хажуу өрөө түрээслэн амьдрах нь амьдралд бас нэгэн өнгө нэмсэн сонихон цаг хугацаа байлаа. Хүүхдүүдээ маш их санаж байсан ч нөгөө талаас хоёр биедээ илүү их цаг зарцуулах, илүү ойр байх боломжийг бидэнд олгосон жил байжээ. Бид хамтдаа амралтын өдөр бүрээр өмнө нь очиж байгаагүй шинэ газар очих, шинэ зүйлс хийж үзэхийг хичээж, хамтдаа багагүй газраар явсаан.  Parasailing, snorkeling хийж, speed boat, cruise-ээр аялаж, айдсаа даван өндөр хаднаас усруу үсэрч, хамтдаа паркад тоглон галзуу хулгана дээр сууж, усан паркад чөлөөт уналт хийж, далайн ...