Төөрсөн хүн
Сүүлийн хэд хоног нэг л тийм эмо мүүдтэй байх боллоо. Яг тэр гэх хийсэн бүтээсэн юм байхгүй, урсгал дагаж хөвөөд л. Тэрэндээ сэтгэл ханахгүй болохоор өөрийгөө голоод байнга сэтгэл дундуур байх шиг. Ядаж байхад хань ижилтэйгээ муудчихаар бүр нэг тийм онцгүй дээр онцгүй болчих юм. Учраа ч олохоо болилоо. Хааяа нэг цаг гаргаж ганцаараа баймаар санагдах юм өө. Хүүхдүүд байхгүй болохоор санаад байдаг, ирчихээр нь бас нэг ганцаараа энэ тэр баймаар болоод байдаг, яацарцан ч ааш зан юм, мэдкүээ мэдкү. Он гарах гээд ойртоод байдаг хийсэн бүтээсэн юм юу ч байгаад байгаан. Хүн ер нь тодорой зорилготой байж, зорилгодоо хүрэх тууштай зүтгэлтэй байхгүй бол ингээд л учраа олохгүй урсгал дундаа төөрдөг бололтойдог. Жил болгон л мундаг мундаг зорилго тавидаг, хичээсэн ч юмгүй биелүүлсэн ч юмгүй, зүгээр лоозон болчихсон юм уу хаашаа юм зарим нь. Хичээвэл уг нь яг алкаад байгаа байхгүй юу. Хичээх гэхээр жоохон унтчмаар ч юм шиг, унтаад босоод хийх гэхээр хүүхдүүд шуугилдаад саад болоод байгаа ч юм шиг, номын санд суугаад хийе гэхээр зав гарку гэрийн бараа хардаггүй хүн болчкоод ч байгаам шиг, нэг л болдгүэ. Гэхдээ зорилгодоо хүрэхийн тулд ингэж бүхнийг тэнцүүлж биш харин ч нойроо ч тэр, хүүхдүүд, гэр бүлтэйгээ хамт байх хугацаагаа ч тэр золиослох л хэрэгтэй байна даа. За мэдкүээ мэдкү. Би хааяа нэг ийм зүүд зүүдэлдэг юм. Шалгалт өгөх гээд байдаг, өөрийгөө аягүй мундаг гээд бодчихсон. Тэгээд хийх гэхээр нэг л болж өгөхгүй өөр өөр ажил гарч ирээд анхаарал ерөөсөө төвлөрөхгүй, юмаа хийж чадахгүй, сандчаал яваад байдаг, шалгалтын хугацаа нь дуусах гээд байдаг, хажууд хүмүүс хийгээд материалаа өгөөд байдаг, би стилл сандарсаар байгаад тэгээд амжихгүй байжийтал нэг юм сэрж санаа амардаг. Тэгээд сэрэхээр заримдаа шээс аймар хүрчихсэн байжийдаг хаха. Би хааяа амьдрал дээр яг тийм зүүдэнд орчихсон яваад байх шиг санагдахын. Нэг зорилгошуу юм байгаад ч байгаам шиг үгүй ч юм шиг. Тэгээд тэрэндээ яг анхаарлаа төвлөрүүлж чадахгүй өөр юм хийгээд яваад л байдаг, үр дүнд хүрсэн юмгүй мөртлөө сэтгэл ч тогтож өгөхгүй, хийх ёстойдоо гэж бодоод л. Тэгэхэд хажуугаар хүмүүс хийх юмаа хийгээд гялалзаж өнгөрөөд л. Би дагаж яараад байдаг тэгсэн мөртлөө хийсэн юмгүй дэмий сэтгэлээ зовоогоол яваад байна. Тэгж байтал нөгөө залуу нас урсаад л байдаг. Яг тийм зүүдэн дунд л яваад байх шиг. Заримдаа нэг тийм сэтгэл зүйч мүйч, ментор энэ тэр хүнтэй болох хэрэгтэй юм болов уу гэх бодохын. Тэр нь хаана ч байгаад байгаан. За мэдэхгүй ээ мэдэхгүй. Ажилдаа явж үзье.
Comments
Post a Comment