Яг одоо өөдрөг байх 10 шалтгаан
1. Хүүгээ цэцэрлэгт өгчихөөд уйлаад үлдэхэд нь өдөржин сэтгэл өвдөх юм. Гэхдээ орой болгон хүүгээ авахдаа ээжийгээ хараад баярлаж байгааг нь харах, өвөртлөөд унтах хичнээн жаргалтай гээч.
2. Өглөө нөхөр хүү хоёроо хаа хол нисэхээс ажил, цэцэрлэгт нь хүргээд ажилдаа ирнэ, орой ажлаа тараад хүүгээ авна, дараа нь нөхрөө авна, тэгээд нисэхрүү гэрлүүгээ явна. Энэ бол гэрийн ажил болон бусад хүмүүст сатааралгүй нөхөртэйгөө тайван ярилцах бас хүү минь бага ч гэсэн нойр авах боломж юм шүү дээ.
3. Сүүлийн үед ажлаасаа залхаж өөр ажил хиймээр санагдаад байгаа. Гэхдээ энэ ажил надад өглөө хоцрох, орой эрт явах, өдөр чухал ажлаа амжуулах боломжийг олгодог уян хатан ажил юм.
4. Нөхөр маань ойрдоо ажил нь ихсэж, илүү цагаар ажиллана гэсэн. Гэхдээ мөнгө хэрэгтэй үед илүү цагийн мөнгө авах нь бидэнд хэрэгтэй.
5. Ойрдоо мөнгө муутай, гадуур зугаалж, дэлгүүр хэсч чадахгүй жоохон тийм байгаа ч гэр бүлдээ, хань болон хүүдээ гаргах цаг яалт ч үгүй ихсэж байгаа юм.
6. Заримдаа аав ээждээ нэмэр болж туслаж чадахгүй байгаадаа жаахан гутардаг ч тэд маань одоогоор эрүүл саруул, тэр байтугай бидэндээ нэмэр болоод ач зээгээ харж өгөөд сайн сайхан амьдарч байна. Надад тэд нарыгаа ачлах цаг одоо ч гэсэн байна.
7. Турмаар байгаа боловч ойрдоо дэглэмээ барьж чадахгүй их идээд хассан жингээ нэмээд байх юм. Гэхдээ дэглэм барьж байгаад идэхийг хүссэн, идэж чадахгүй байсан юмнуудаа идэх хичнээн гоё гээч. Удахгүй дахиж дэглэмээ бариад дахиад л турчих юм чинь.
8. Энэ жил мөнгөний асуудлаас болоод хуримаа хийж чадаагүйдээ нилээн сэтгэл дундуур байгаа. Гэхдээ дараа жил болтол хурим яаж хийх ёстой, яавал сэтгэлдээ хүртэл хийж чадах тал дээр нилээд туршлага хуримтлуулах цагтай болсон шүү.
9. Манай ажлын өрөө төв байран дээрээс хичээлийн хоёрдугаар байрны 4 давхарлуу цөлөгдөх гэж байгаа. Гэхдээ шатаар 4 давхар өөд өгсөж уруудах нь надад дасгал болохоос гадна байраа нэг сэлгээд орчноо солиод үзэх ч зүгээр шүү.
10. Би одоо болтол гадаадруу сургуульд явж чадаагүйдээ сэтгэл дундуур байдаг. Гэхдээ хэрэв явчихсан бол сайхан ханьтайгаа учрахгүй, ийм сайхан үрээ төрүүлэхгүй байсан гэж бодохоос ч айдаг. Одоо ч гэсэн бэлдээд хамтдаа гэр бүлээрээ явж болохгүй гэх газар алга.

Comments
Post a Comment