Бороо ороосой... Бороо орохыг үзээгүй нэг л их удсан юм шиг санагдах юм. Өнгөрсөн жил гам алдчихна гээд борооноос зугтаж зуныг мэдрээгүй байсаар өнгөрөөчихжээ. Одоо л бороо орохыг, бүр шалба норгосон бороо орохыг тэсэн ядан хүлээж байна. Тээр нэг жил найзуудтайгаа жижигхэн кафегаас гарч ирээд бороонд норон инээлдэн гүйж байсан шиг, дараа нь найзуудыгаа явуулчихаад ганцаараа гуниглан зогсож байсан шиг, түүнтэйгээ танилцаад удаагүй байхдаа хамтдаа шиврээ бороонд нортлоо оройжин алхаж байсан шиг, тийм нэг бүгдийг угаасан, сэтгэл хөнгөн гуниглуулж бас сэргээсэн бороотой үдшийг би хүлээж байна. Бороо ороосой...
Ногоон нүдэн лам
Монголын түүхийн үнэн бодит баримт, харгислал хэлмэгдүүлэлтийн хар шуурганд олон арван мянган гэм зэмгүй хүмүүсийн амьдрал орвонгоороо эргэж, хэрхэн зовж тарчилж байсан, Монгол улсын тусгаар тогтнол ямар их үнэ цэнэ, цусаар олдсон хийгээд Монголын тухайн үеийн аж байдлыг цөөн хэдэн хүмүүсийн амьдралаар тод томруун, сонирхолтой байдлаар дүрсэлсэн энэхүү үнэт бүтээлийн хуудас бүрийг сэтгэл догдлон уншиж суулаа.
Comments
Post a Comment