Posts

Showing posts from March, 2011

Бороо..

Image
Бороотой ирээд бороотойгоо буцсан хайр минь цаанаа л нэг жихүүн... Ахиж би бороонд дурлах болов уу... Удахгүй бороо орно доо..

Залуу хүний таван дүрэм

1-р дүрэм : Эх дэлхийгээ хайрла, Энэ бидний гэр.   2-р дүрэм : Бие биеэ дэмж, Бид нэг МОНГОЛ.   3-р дүрэм : Үргэлж суралц, Тэр чиний амжилт.   4-р дүрэм : Цаг барь, Тэр чиний боломж.   5-р дүрэм : Ямагт ялагч бай, Тэр бол Чи.
Амьдрал гэдэг хэзээ ч ялагдахгүй шатар, гагцхүү ничэхийг л хичээх хэрэгтэй.
Бүсгүй минь чи алхал Бүсэлхийнээсээ гэрэл цацраан алхал Чадаж байгаа юманд арга байхгүйн үнэн дээгүүр алхал Чамайг л харах гэж төрснөө хорвоо мэдрэг Эмс охид чамд атаархан толиныхоо өмнө эргэлдэж Ээж аавдаа гомдон нүүрээ даран уйлаг Сайхан төрөөгүй тэдний зовлонг чи мэдэхгүй шиг Сайхан төрөхийн зовлонг тэд бас мэдэхгүй ээ!
Алдахаас бүү ай. Амжилтанд хүрсэн хүн бүхэн алдсан байдаг .

Урааа би жолооч болох нь

Image
Би жолооч болохнээ гоё доо. Ихэнх хүмүүс жолооч болоод байхад над шиг ингэж хөөрдөг хүн байдаг болуу. Гэхдээ л гоё санагдаад байгаам чинь. Би бүх шалгалтаа мундаг өгсөн, нэг ч алдаагүй. Тэгээд багш намайг сайн сурагч байсан гэж хэлсэн. Гуравхан хүнийг тэгж хэлсний нөгөө хоёрыг нь хичээлдээ сайн суудаг байсан гэсэн. Би сайн суудгүй ч гэсэн сайн сурагч юм чинь хэхэ. Жоохон онгирчлоо, гэхдээ бас хааяа нэг чадсан хойноо онгирох зүгээр биздээ. Тэгээд баярлаал ийш тийшээ залгасан чинь зарим найзууд харин нээх сүртэй хүлээж аваагүй, өө тиймүү за баяр хүргэе гээл :( болоо. Зарим нь болохоор хөөх тиймүү, заа баяр хүргэе, мундаг хүүхэд шүү, чамайг чадна гэж мэджийсиймаа гээл нээх гоё :) Гэхдээ одоохондоо үнэмлэхээ аваагүй байгаа, үнэмлэхээ аваад гэрлүүгээ явж аав ээжээрээ мялаалганаа, тэд нарт одоо болтол сурсан гэдгээ хэлээгүй л байгаа. Үнэмлэхээ авсан хойноо л хэлэх гэж байгаан :) Найзууд ч гэсэн үнэмлэхээ авахаар угааж өгөх байхөө, аймар хатгуур уу хэхэ. За за ямар ч гэсэн би жолооч болох нь,...
Бардамнал бол дорой хүмүүсийн тайвширал - Стефан Цвеиг
Хүн болгонд тэнэг бодол төрдөг Гагцхүү ухаантай хүн гаргаж хэлдэггүй

Ирээдүйрүүгээ захиа илгээцгээе!

За бүгдэд нь энэ өдрийн мэндийг хүргэе! Нэг сонирхолтой зүйл олсон юмаа. Тэгээд та нарт хэлэх гээд яаараад... Энд нэг futuremail гээд сайт байна. Нэрнээсээ л ерөнхийдөө ойлгомжтой. Та ирээдүйрүүгээ мэйл бичнэ гэсэн үг. Гэхдээ танд ирээдүйгээс чинь хариу ирэхгүй шүү хэхэ. Та зүгээр л ирээдүйд өөрлүүгээ явуулсан тэр мэйлээ хүлээж аваад уншиж болно гэсэн үг. Зүгээр л энгийн боловч сонирхолтой байгаа биздээ. Та яг одоо өөрийнхөө юу бодож байгаа, мөн өөрийн хүсэл зорилго гээд юу ч байж болно. Тэр бүгдийг бичээд ирээдүйрүүгээ илгээчих. Хэзээ тэр мэйлийг хүлээж авахаа та өөрөө мэдээд сонгоно. Магадгүй таван жилийн дараа та мартчихсан, санаанд ороогүй байхад чинь гэнэт танд мэйл ирээд уншихад таван жилийн өмнөх өнгөрсөн үеэс чинь ирсэн байвал сонирхолтой биздээ. Тэр үед юу хүсэж байсан, зорилгоо та одоо биелүүлсэн эсэх, тэр үеийн байдлаас одооных юугаараа ялгаатай байгаа, юу бодож сэтгэж байсан эсэхээ ч харьцуулах боломжтой. Үүний тулд та http://futuremail.bensinclair.com/ хаягаар орж бүртгүү...

Цэрэг үүрэгтэнүүддээ..

Image
Эх орон дуудах цагт хэзээд бэлхэн байх цэрэг үүрэгтэн хөвгүүддээ зориулан хоёрдугаар курсэд байхдаа бичиж байсан шүлгийг оллоо. :) ...Эх орныхоо хилийг цээжээрээ хамгаалсан цэргүүд биш ч Ирээдүйг нь гартаа атгаж байгаа сэхээтэн цэргүүд та нар Эр цэргийн албыг хааж дайны талбарт зогсоогүй ч  Эрхэмсэг охидыг хамгаалж дурлалын талбарт зогссон                                 торгон цэргүүд та нар Ширээ дэрлэж лекцэн дээр унтдаг Шинэхэн оюутнуудыг бацаан гэж даапаалдаг Хааяахан нэш хичээлээ тасалчихдаг Хал биш ч асман оюутнууд... жич: гурван жилийн цэрэгт 1 дэх жилд-шинэ цэрэг, 2 дахь жилд-асман цэрэг, 3 дахь жилд-хал цэрэг гэдэг байжээ.                                                       ...

Нуугдсан/or shortcut/ фолдеруудыг сэргээх

За тэгэхээр энэ компьютерийн ертөнцөд мэдэх мэдэхгүй юм их л тааралдах юм даа. Саяхан ажлын газрын нэг хүн компьютер нь вирустчихлээ янзлаад өг гэсээр нүүрэн дээр нь хохимой толгойны зураг гарсан компьютер, notebook 2 авчирч өглөө. Би яахав вирусны эсрэг ганц сайн чаддаг аргаа хэрэглэнэ биздээ, тэгээд форматлахаар боллоо. Их хэмжээний хэрэгтэй өгөгдлүүд байгаа гэсэн болохоор тэд нарыг нь үлдээх хэрэгтэй, гэтэл бүрэн форматлахгүй бол болохгүй санагдаад хуулж байгаал форматлая гэж бодсон чинь D:\ дотор байсан бүх фолдерууд нь shortcut болчихож, эх файл нь харагдахгүй, нуугдсан файлыг/hidden files/ харагдахаар тохируулсан ч олддоггүй ээ.

Би алдаж...

Хайрлуулж үзээгүй мөсөн зүрхийг би энгэртээ тэвэрч хайлуулсан Хайрч үзэхээс дулаацуулж үзээгүй хүйтэн гарыг би атгаж бүлээцүүлсэн Түлхэж байснаас түшиж мэдэхгүй хөшүүн сэтгэлийг би аргадаж зөөллөсөн Түүнээс өөр хэн ч сонсоогүй нандин үгсийг би ганцхан түүнд шивнэсэн Бурмын амттай чихрийг би чамтай хуваалгүй ганцаараа идэж үзээгүй Бусдын эрд хүрэх нь битгий хэл дулаахан харцаар харж үзээгүй Зүсэр бороонд норохдоо өөрийгөө биш чамайг даарчихвий гэж айдгаас биш Зөөлөн салхитай орой ч жиндлээ гэж цамцийг чинь тайлуулж би үзээгүй
Image
Шоколад, компот, киви, алим, усан үзэм, ананас, мандарин, сникерс, марс, мерси, рафелло, toffefee, chokorisen, yogurt, резинэн чихэр, мөхөөлдөс, жигнэмэг, бялуу, гүзээлзгэнэ, цэлцэгнүүр гээд өөр дахиад зөндөө нэрийг нь мэдэхгүй санахгүй байгаа амттан, маш их амттай юм идмээр байна.

Монгол эр хүн та хаана байна?

Сонссон хүнд нэгийг бодогдуулах шүлэг шиг санагдлаа. Нээрэн л МОНГОЛ эр хүн та хаана байна вэ?
Тайван цагт хөлс их гаргавал, дайны цагт цус бага урсгана.
Уйдах завгүй залуу насаа гэж... Өглөөнөөс орой болтол ажилтай, зарим өдөр хичээлтэй, орой болгон жолоотой, хагас бүтэн сайнд хичээл, дром, гэрийн ажил, дээрээс нь найзуудтайгаа уулзна, дэлгүүр орно.. гээд амьдрал гэдэг уйдах завгүй сайхан л байна. Заримдаа хоногийн 24 цаг үнэхээр багадаад байх юм. Хажуугаар нь би их унтдагийг хэлэхүү. Хүмүүс яаж зөндөө их ажлыг амжуулдаг юм бол. Би л хэдэн ажлаа амжуулах гэж үйлээ үзэхийн. Гэхдээ завтай, хийх юмгүй гиеүрч байснаас ямар нэг юм хийгээд амжуулаад байнаа гэж бодохоор сайхан л байдаг юм. Гэтэл би одоо хэлний дамжаанд явмаар байна, фитнесс юмуу бүжгийн дугуйланд бас явмаар байна, бас дулаахан өдөр гадуур зугаалмаар байна, номоо уншмаар байна.. хиймээр байгаа юм зөндөө л байна. Бүгдий нь амжуулъя гэхээр болохгүй юм. Нэг нэгээр нь амжуулна гэхээр хайран сайхан залуу нас минь их юм амжуулж чадаагүй байхад яваад л байх юм. Заа за ямар ч л гэсэн өөрийнхөө чадах хэмжээнд хүртэл ажлуудаа хийж, хийхийг хүссэн зүйлүүдээ бага багаар ч гэсэн амжуулж ба...

Миний анхны хичээл

Хүн давахгүй гэсэн даваагаа долоон удаа давдаг гэдэг үг байдаг даа... Би бага байхдаа дандаа багш, эсвэл дэлгүүрийн худалдагч, цайны газрын ажилтан болж тоглодог байж билээ. Харин дунд сургуульд сурж байх үедээ багшийн оронд хааяа нэг хичээл орохдоо би хэзээ ч багш болохгүй гэж өөртөө хэлдэг байсан. Дараа нь ахлах сургуулиа төгсөхдөө багш лав болохгүй гэж зөрөн байж "Монгол Улсын Их Сургууль"-д инженер болноо гээд орсон. Одоо харин сургуулиа төгсөөд мэргэжилээрээ ажиллаад сууж байна. Бас л багш болохгүй гэж татгалзсаны үндсэн дээр сонгосон ажил.
Бүлээхэн амьд явснаас Халуухан үхэх таатай байлгүй Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач   Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч
Өнгөрсөн бүхнээ сөхөж намайг эрээд хэрэггүй Өөрийг чинь хайралдаг байсан жаахан охин одоо олдохгүй Чамайг гэсэн хайраа би чандын чандад нуучихсан Чангаас чанга дуудсан ч тэр эргэж ирэхээс өнгөрсөн
Хэрвээ чи бүсгүй хүн бол Өндөр уулын оргил шиг бай Чамаар тоглох гэсэн нэг нь Уулын бэлээс буцах болно Харин Чамд хайртай нэг нь Уулын оргил руу мацах болно