Дургүй
Ээжээсээ төрөөгүй юм шиг эмэгтэй хүнийг гомдоодог эрчүүлд би дургүй
Эх хүн болохгүй юм шиг энгэрээ сул тавих хөнгөн бүсгүйд дургүй
Эрдэм номыг хэрэггүйд тооцох хоосон толгойтонд дургүй
Эгэл амьдралаас тасарч ном шагайн суух цагаан солиотонд дургүй
Өөрөө хөгширөхгүй юм шиг өтгөсөө зөнөсөн гэж хэлэхэд дургүй
Өрөөлийн тусыг гуйхгүй юм шиг их зан гаргахад би дургүй
Өндөг шиг өөгүй явах гэж өөрийгөө зовоож цэмцэгнэх дургүй
Өмссөн хувцсаа угааддаггүй, өөрийгөө ядуу гэж өмөөрөгсдөд дургүй
Балчир хүүхэд мэт зэмлэл сонсож чаддаггүй танхил хүмүүст дургүй
Бага залуу, дэврүүн байгаагүй мэт хэтэрхий номчирхдог хүмүүст бас дургүй
Ганган хээнцэрт хөл алдаж даган дуурайгчид дургүй
Гадаа, гэрийн хооронд худал яригч, хов хутгагчдад дургүй
Цаг зуурын үл ойлголцлоос насныхаа найзыг гомдоох дургүй
Цалингаа буухаар гэртээ харилгүй цэнгээний газар хэсэгсдэд дургүй
Буцаад ирэхгүй юм шиг эргэж харалгүй яваад өгсөн залууд дургүй
Бусдын зүйлд шунан дурлагч, араар тавигсдад хамгийн дургүй
Таван төгрөгний бараа хараад танилаа мартдаг хомхойд дургүй
Тартагтаа тулаад ирэхийн цагт эргээд хардаг бялдуучид дургүй
Дарс хүртэж зоригоон чангалж үгээ хэлдэг хулчгарт би дургүй
Таглаагүй сав мэт цалгилж санаснаа бодолгүй ярьдаг чалчаад дургүй
Галав юүлэх гэж буй мэт газар ширтэн дорой явах дургүй
Газартаа шингэхгүй, тэнгэрийнх мэт аашлах сэхүүн занд дургүй
Бүдэрч унасан чулуугаа харааж биеэ өмөөрөгсдөд дургүй
Бүлтийтэл хүлээх үрээ орхиж жаргалаа хөөгчдөд дургүй
Бусдын жаргалын төлөө биеэ золисон гэх хэтэрхий нинжинд дургүй
Бусдын зовлонгоор жаргал хийгч хэтэрхий харгист бас дургүй
Хальтарч үзээгүй юм шиг унасан нэгнээ шоолоход дургүй
Хагалж үзээгүй юм шиг алдсан нэгнээ ад үзэхэд дургүй
Цусаараа тангараг тавьж улайран дайрах хэт үндсэрхэгт дургүй
Цусаа бохирдуулж нэрээн гутаах урвагчдад бүр дургүй
Мэддэг юм шиг хоосон цэцэрхдэг их мэдэгчид дургүй
Мэдлэгээ харамлаж толгой сэгсрэх үл мэдэгчид дургүй
Дэгжин харагдах гэж биедээ таараагүй хувцас өмсөж тавгүй алхах дургүй
Дэлгүүрийн лангуунаас бараа сонгохдоо түрийвчээ тэмтрэх дургүй
Хээгүй загнах гэж хааш яаш харицах замбараагүй залууд дургүй
Хээнцэр байх гээд хямдхан гоёсон ядсан эмэгтэйд дургүй
Муугаа үзүүлэхээс айж худлаа дүр үзүүлдэг хоосон бардамнагчид дургүй
Мууг нь үзэх гэж араас нь гэтдэг ул шагайгчид дургүй
Бусдын нууцад зөвшөөрөлгүй халддаг бүдүүлэг занд дургүй
Буруугаа хүлээж гэмээ ойлгодоггүй зөрүүд занд бас дургүй
Дургүй дургүй гэж хашгичах хямсгар занд дургүй ч
Дургүй бүхнээ тэвчиж амьдрах түүнээс илүү дургүй
Дургүйн тухай шүлгэн дэх дургүй бүхний дунд амьдрах
Дургүй хүргэсэн амьдралд харин бүхнээс илүү дуртай
Captian's girl
shuleg bichsedeg baisan yum uu?
ReplyDeleteДарс хүртэж зоригоон чангалж үгээ хэлдэг хулчгарт би дургүй
Таглаагүй сав мэт цалгилж санаснаа бодолгүй ярьдаг чалчаад дургүй
Дургүй дургүй гэж хашгичах хямсгар занд дургүй ч
Дургүй бүхнээ тэвчиж амьдрах түүнээс илүү дургүй
lag ugtei yum baina amjilt
Дургүй хүргэсэн амьдралд харин бүхнээс илүү дуртай
ReplyDeleteygaad durtai gej bi bol durguie kk
yaagaad durgv gej amidrah shan shd, durgv hvrgesen zvilvvdeer dvvren mortloo, amidral shan, amidrana gedeg bvr shan...
ReplyDeleteene hulangiin shuleg bishuu huulchaad ner enteree door ni bichtsen ch baih shig huulchaad
ReplyDeleteөө ёстой том тэнэгтсийшүү, энийг уншдаа, үсэг мэддэг бол энэ хоёрыг ялгамаар даа!!!!!!!!!!!!
ReplyDeleteБи дургүй
Цаг гозойж байхад би алс замд гарахгүй ээ
Цангинтал хундага хол шиддэг орос занд дургүй
Цайгий нь уучихаад аягыг нь хөмрөхөд би дургүй
Цагаан олж ухаантнаан хайрладаггүй Монгол занд би дургүй
Өлийд бүдрээгүй ажнайг магтаалаар дарж алахад дургүй
Үхэлд ч автаагүй баатрыг одонгоор дарж алахад дургүй
Үлгэр нялуун төгсдөг ч сайн хүн зовоход би дургүй
Үс нь буурал хөгшин намбагүй явахад бүр дургүй
Цэргийн дарга нар согтуу гуйвахад би дургүй
Цэцгэн охид надаас янжуурын гал сураглахад дургүй
Цэмцгэр нь дэндүү харчуул
Цагаан гартнуудад би дургүй
Цэвэр цаасанд шүлэг биш матаас бичихэд бүр дургүй
Доголон хүний дэргэдүүр би гүйж өнгөрөх дургүй
Дороон эргэлдэх илжиг мэт олны дунд гэлдрэх дургүй
Ядуусийн дунд гангалах дургүй
Тансаг найран дээр ганцаардах дургүй
Яруу найрагчийг хэтэрхий урт наслахад яагаад ч юм дургүй ээ
Холоос айсуй морьд нь гэнэт өөр зүг давхихад дургүй
Холбиромтгой ааш уян жаданд би дургүй
Нүднээс далдуур хүн муу хэлэх
Нүдэн дээр минь гөлөг зодоход бүр дургүй
Хэтэрхий халуун хэтэрхий би хүйтэнд
Хэтэрхий омголон хэтэрхий ноомойд дургүй
Бурханыг нулимах, адыг өргөмжилөхөд дургүй
Бусдад дагаар орох, адгуусыг тамлахад бүр дургүй
Дургүй бүхнээн чи надад үзүүлж ханасан эх орон минь
Дургүйгээ хүртэл хайрлах гэж би хүү чинь болсон
Цайгий нь уучихаад аягыг нь хөмөрдөггүй ёсоо бодож
Цаг гозойж байсан ч би тань дээр ясаа тавина даа эх орон минь
1t bi hvnii yum hulgaildag hvn bish, 2t bi Khulangiin ene shvlgend durtai bolohooroo bvr omno ni oruulaad neriig ni door ni bichsen bgaa, herew ta gvitsed unshij taalsan bol...
ReplyDeleteuneher gaihaltai shuleg bn mash ih taalagdlaa
ReplyDeletebayarlalaa
ReplyDeleteҮнэхээр их таалагдлаа. Буруу ойлголтыг бусдад зөвөөр л тайлбарлах нь чухал шүү дээ. Ямартаа ч шүлгүүд их таалагдлаа ажлын амжилт өшөө илүү ихийг хийж бүтээгээрэй...
ReplyDeletebayarlalaa :)
ReplyDeleteIim uhaantai mundag nztai bi aztai...
ReplyDeletebayarlalaa, nz ni ch bas chamr baharhdag :)
ReplyDeletemy nz sxan xelsen bna shuu! manai anxaagiin uriin sand ch ix yum bgaadaa :)
ReplyDeleteБаярлалаа. хэхэ Анхаа юу :)
ReplyDeleteЭргээд сэтгэгдлүүдийг нэг уншсан чинь Хулангийн шүлэгтэй хүртэл андуурагдцан. Би ямар агуу вэ хэхэ :)
ReplyDeletetiim shu nz mini, ter anhaa gedeg??? kk my nz mundag shu :*
ReplyDelete