Posts

Showing posts from 2017

Хоёр хүүгийн ээж

Анх ээж болсноо мэдсэн үеэсээ эхлэн хүүдээ зориулан тэмдэглэл хөтлөж билээ. Гэртээ ганцаараа байх үе, ханьдаа гомдоод уурлаж байх үед минь хань болох шиг санагдаж, хамаг зовлон, баяр, гуниг, болсон бүх зүйлээ дэвтэртээ бичиж үлдээдэг байлаа. Хүүгийнхээ сурсан, хийсэн зүйлүүдийг нэгд нэгэнгүй бичиж хүүтэйгээ дотроо ярилцаж, энэ дэвтрийг унших үедээ хүү минь ээжийгээ шоолон инээнэ байх даа хэмээн бодон бодон бичдэг юм. Хүү минь том болж, ээж нь ч цаг зав багатай болсноор арай гэж л зав гарган хэдэн сардаа нэг тэмдэглэл бичдэг болсон. Энэ дэвтрээ хүүгээ 16 нас хүрэхэд нь бэлэглэнэ гэж боддог юм. Саяхан, саяхан ч гэж дээ 10 сарын өмнө бид дахин шинэ хүнтэй болж ярих сэдэв, анхаарлын төв дүүрүү шилжлээ. Ээж нь тэмдэглэл дээрээ дүүгийнх нь талаар их бичээд том хүүгээ гомдоочих юм шиг санагдаад, дүүд нь шинэ дэвтэр нээх гэхээр 2 дэвтэр зэрэг хөтлөх худлаа болчих юм шиг санагдаад байх юм. Том хүү минь надад зориулсан дэвтэр дээр дүүг л баахан өхөөрдсөн байдаг гэх болов уу, эсвэл бага хүү минь...

Маркесийн сүүлчийн захидал

"Зуун жилийн ганцаардал" зохиолоороо шуугиан тарьж, Нобелийн шагнал хүртсэн зохиолч Г.Г.Маркес нойр булчирхайн хорт хавдраар өвчлөн ямар ч найдваргүй болсноо мэдээд дэлхий дахинд сүүлчийн захидлаа илгээжээ. Тэр дахин хэзээ ч бичиж чадахгүй болсон хэмээн түүний ах хэлсэн юм. Хэрвээ бурхан намайг утсан хүүхэлдэй гэдгийг хэдэн хором мартаад надад хумсын чинээ амьдрал бэлэглэвэл би бодсон болгоноо ярихгүй байсан байж магадгүй. Гэхдээ юун тухай ярьж буйгаа бодох нь гарцаагүй юм. Би эд зүйлсийг мөнгөөр биш, утга учраар нь үнэлэх байсан. Нүдээ аних хором болгондоо бид цаг хугацаанаас 60 секунд бүрийг алдаж байгааг ойлгон би бага унтаж, маш их мөрөөдөх байсан. Бусдыг зогсож байхад би урагш алхан явах байсан, бусдыг унтахад сэрүүн байх байсан. Бусдыг ярьж байхад би бурам идэж байгаа мэт таашаал аван сонсох байсан. Хэрэв бурхан надад ганцхан хором амьдрал дахин бэлэглэвэл би илүү даруу хувцаслаж, наранд биеэ шарж, дулаан илчинд нь сэтгэлээ бүлээцүүлэх байсан. Бурхан минь хэрэв...
Ээжээ би эргээд хүүхэд болмоор байна Энэ гучин нас руу очмооргүй байна Энгэрт чинь шургаад зүүдлэлгүй унтах юм сан Эр нөхөр, үр хүүхэд..... Ээж минь дээ ээж минь Дэрвэж нисдэг даашинзаа ганцхан удаа өмсөөд Дэгдэн дэрвэн гүйж бүхнийг нэг мартах сан Дэмий энэ дурлал уу.... Зүрх минь ядарч байна ээжээ Дэндүү том юм амьдрал Ганцхан удаа л буцах сан... from facebook

Би эрхэлмээр байна

Image
Би эрхэлмээр байна Духан дээрээ үнсүүлж Дураараа аашилж  Чангаар тэврүүлж Цаашаа гэж түлхсэн мөртлөө наалдаж Хүзүүнээс нь зүүгдэн  Хүүхэд шиг эрхэлмээр байна Даарлаа гээд цамцыг нь тайлуулж Давраад бас нуруунд нь үүрүүлж Мөрөөрөө тэврүүлж Мөхөөлдөс долоогоод Өлмий дээрээ өндийн Өөрийгөө үнсүүлээд л Үдээсээ үдүүлж  Ороолтоо засуулаад Гэрэлтэй гудмаар хамт алхаж Гэгэлзэн догдлон эрхэлмээр байна Ном уншуулж бас бүүвэйлүүлж унтаад Нойрон дундаа нүдээ нээхэд Намайг ширтэж байхыг нь харж Өглөөний цайгаа орондоо зөөлгөж Өдөржин хөнжилдөө хөлбөрч Өвөр дээр нь суугаад  Үсээ илүүлж  Ээжийн жаахан охин шиг Эрхэлмээр байна би Хамтдаа гадуур зугаалж Хайрын тухай кинонд уярч Нулимсыг минь арчингаа шоолоход нь Нэмж туниад аргадуулж Анх танилцаж болзож байсан шигээ Амраг залууд эрхэлмээр байна Би эрхэлмээр байна Цаг наргүй зүтгэдэг ээжийн ажлынхаа Цалинг би ингэж л авмаар байна Үнэтэй ресторан, хувцас, мөнгөөр биш Үнсэлт, тэврэлт, хайраар...

Ээжийн тухай шүлэг

Би мундаг зохиолч, яруу найрагч биш л дээ. Гэхдээ хааяа нэг сэтгэл хөдлөж гэгэлзэхээрээ өөрөө өөртөө зориулж хэдэн мөр холбох дуртай. Ойрд тэгж бичээгүй удсан ч байна. Надад өөрийн минь бичсэн хайрын тухай, нөхөрлөлийн тухай, аавдаа бас ханьдаа зориулсан, бүр эксдээ зориулсан шүлэг ч бий. Гэхдээ надад ээжийн тухай шүлэг байдаггүй юм. Би бичихийг хүсдэггүй, оролдоогүйдээ ч биш л дээ. Хэд хэдэн удаа эхлүүлж, оролдож үзсэн. Энд тэнд оролдож байгаад орхисон нооргууд байж л байдаг. Гэхдээ ээжийн тухай шүлэг бичихэд надад үг дутаад байх шиг санагддаг юм. Тэр нэг агуу зүйлийг илэрхийлэх илэрхийллийг цөөхөн хэдэн мөрөнд багтааж болохооргүй мэт, үг дутаад байгаа мэт санагдаад бичиж байгаа зүйлээ дуусгаж зүрхэлдэггүй юм. Хамгийн сайхан үгсийг бичлээ гэж бодтол ганцхан ЭЭЖ гэх үгний дэргэд дэндүү хүчгүй, ядмагхан мэт болчихдог. Магадгүй өөрөө ээж болсноосоо хойш ээж гэдэг хүний тухай бүр ихийг ойлгосон ч юм шиг. Зовохдоо зовж, жаргахдаа жаргаж намайг төрүүлж, хүн болгосон ижий минь одоо ч хүртэл...

Сайн байна уу 2017 он!

Хэтэрхий орой мэнд мэдэж байгаагаа мэдэж байна аа. Шинэ он гараад 2 сар 10 хоног өнгөрсөн байна. 2 хүүгийн залуу ээж блог хөтлөх завгүй байлаа. Гэхдээ аль хэдийнээ 2017 оныхоо төлөвлөгөөг гаргачихсан шүү! Энэ онд маш их зүйлс төлөвлөсөн байгаа. Үүрэг хариуцлага нэмэгдэх тусам өөрийгөө илүү их дайчлан олон зүйлийг амжуулахаар төлөвлөөд байна. Шинэ зүйл ихийг сурах, шинэ аялалууд хийх, шинэ газар үзэх, бас бүтээлч ажил гээд нилээд шинэ соргог, гайхалтай зүйлүүдийг төлөвлөсөн байгаа. Удахгүй ажилдаа орно. Үр минь дэндүү нялх байгаа ч тэгэх хэрэгцээ байна аа хүү минь, ээжийгээ ойлгоорой. Тэрнээс биш хүүтэйгээ тэврэлдээд санаа зовох зүйлгүй өдрийг өнгөрөөх шиг жаргал хаана байхав. Гэхдээ ээж нь бүхнийг амжуулна аа, итгээрэй. Амжилт, Аз хийморь, Эрч хүч, Эрдэм чадал цогцолсон гайхалтай сайхан жил байх болтугай!