Posts

Showing posts from 2013

Нандин мэдрэмж

Магадгүй хорвоо дээрх хамгийн нандин мэдрэмж гэж үүнийг хэлэх байх. Гэдсэндээ бяцхан амь бий болсныг мэдэх, түүнийг мэдрэх, өдөр өдрөөр томрох хэвлийгээ ажин түүнийг өхөөрдөн ярилцах, тэрхүү амийг төсөөлөн хайрлах, энэ бүхний эцэст биенээсээ нэгэн амь, нэгэн бие тасран хорвоод мэндлэхийг харах, мэдрэх тэр агшин... Үүнийг өөр юутай зүйрлэж, юутай харьцуулж болно гэж. Хүүхэд хөөрхөн, хүүхдэд хайртай, хүүхэдтэй болохыг хүсч байна, эсвэл хүсэхгүй байна, хүүхэд бол... Хүүхэд төрүүлж үзээгүй хүн үүнийг мэдрэнэ гэж үү. Чи хорвоо дээр зөвхөн чи биш болж нэгэн бяцхан ертөнцийг бий болгож түүнийг сайн сайхнаар цогцлоох агуу хариуцлагатай хийгээд хүндэтгэлтэй үүргийг өөртөө бий болгосон. Энэ мөчөөс эхлэн хорвоод чиний ертөнцийг бий болгосон эцэг эхээсээ, тэр ертөнцөд хаа нэгтээгээс ирээд бүхнээс илүү хайрлагдсан ханиасаа, бүр өөрөөсөө ч илүү үрийнхээ төлөө сэтгэлээ чилээн, хамтдаа уйлж, дуулж, хамт ахин хэлд бас хөлд орж, өвдөхөд нь өөрийгөө оронд нь өвтгөөч гэж бурханд залбирч, аль байдаг бүхнэ...

Цаг үе үү, цаг агаар уу

Хавар болоод тэр юм уу, эсвэл нийгэм нь үнэхээр ийм яадгаа алдчихаад байгаа юм уу. Хүмүүсийн сошиал ертөнц дэх бухимдал үнэхээр их юм аа. Аль нэг сайт дээр тавигдсан мэдээллийн дор түм буман бухимдсан сэтгэгдэл. Бие биенийгэээ хараана, мэдээний нийтлэлчийг хараана, мэдээнд дурдагдсан хүмүүсийг өөр өөрийнхөөрөө хараана. Би мэдээллээс хоцрохгүйн тулд ийш тийшээ их чихээ сортойлгож, нүдээ бэлчээнэ л дээ. Гэхдээ би тэрийг мэдээлэл гэж хүлээж авдагаас биш хүмүүс шиг "боож үхмээр юм" гэж ирээд сэтгэгдэл бичиж бухимдлаа гаргах хэрэг надад байдаггүй. Үнэхээр тэгж их бухимдаж, бухимдлаа тэнд гаргаж, гаргаснаараа ямар нэг асуудлыг шийднэ гэж үздэг хэрэг үү. Фэйсбүүкийн олон хүнтэй группт үзэл бодлоо хэлж бие биенээ буруутгаж, сүүлдээ нөгөөх нь эцэс төгсгөлгүй хэрүүл болно. Бусад нь "болиоч, хар энергитэй юм..." гэсэн мөртлөө хойноос нь "угаасаа тэрний л бурууштээ анхнаасаа тэр нь..." гэж ирээд л улам даамжруулна. Сонин хүмүүс их байх юм аа. Олон хүний анхаарал татс...

Нэг мөрөөдөл

Би их олон мөрөөдөлтэй. Хийх, байгуулах, хэрэгжүүлэх хүсэлтэй их олон зүйл надаа бий. Мөрөөдлийнхөө төлөө хийсэн барьсан, төлөвлөгөөтэй хэрэгжүүлсэн зүйл надад одоогоор байхгүй л дээ. Гэхдээ л хэзээ нэгэн цагт биелнэ гэдэг би итгэдэг. Миний нэг мөрөөдөл бол хүүхдүүдэд зориулсан асрамжийн газар байгуулах. Эцэг эхгүй хүүхдүүийг авахаас гадна, эдгэшгүй хүнд өвчин зовлонтой, нийгмийн харилцаанд орж чаддаггүй олон олон хүүхдүүдийг сурах, боловсрох, төлөвших, нийгмийн харилцаанд орох тал дээр нь туслаж дэмждэг байгууллагыг бий болгохыг хүсдэг. Онош нь тодорхойгүй өвчнөөр өвдөөд шаналж яваа, сэтгэцийн өвчинтэй төрөөд нийгмээс тусгаарлагдсан, хариуцлагагүй эцэг эхээс болж наснаасаа эрт зовлон үзэж байгаа, бидний мэдэхгүй тоочоод баршгүй олон зүйлээр шаналж байгаа бяцхан үрс, үрсээ тэврээд хөл хүрэх газар хүртлээ гүйгээд ч тусыг олоогүй олон олон ээж, аавуудад туслахыг хүсч байна. Мөрөөдөл минь одоогоор эхлэлээ ч олоогүй хэдий ч хэзээ нэгэн цагт биелнэ гэдэгт итгэж байна. Сэтгэл байхад өвсөөр ...

Та 1000 үгтэй байхад 80,5% ярьж чадна

Image
Саяхан дэлхий дахины хэл шинжээчдийн их хуралд дэлхийн хүмүүс 2976 төрлийн хэлээр ярьж байна гэж дурджээ. Зарим хэлээр үй олон сая хүн ярьдаг байхад заримаар нь хэдэн арваадхан хүн ярьдаг аж. Хятад хэлээр хамгийн олон хүн ярьдаг бол англиар 450 сая хүн, Энэтхэгийн хинди, урду хэлээр 160 сая хүн, мөн 200 орчим сая хүн оросоор ярьж бичиж байна.                                           Гэтэл Оросын Коли хойг дээр суудаг 1700-хан хүнтэй саами ястан одоог хүртэл өөрийн хэл, бичгээ хэрэглэсээр байна. Эндээс үзэхэд үндсэн гэгдэх 13 хэлийг мэддэг байхад бидний хэн ч хоёр миллиард хүнтэй харилцах бололцоотой гэсэн үг. Гэхдээ судлах хэлийг сонгохдоо хэлний хэр зэрэг дэлгэрснийг удирдлага болгож болохгүй, бусад хүчин зүйлсийг анхааран харах хэрэгтэй. Жишээ нь, орос хэлээр хамгийн олон ном зохиол хэвлэгддэг байхад англи хэлээр дэлхий дээр хамгийн их сонин хэвлэгддэг ажээ. Яаж хялбар...

Зүгээр л

Зүгээр л бие биенээ хайрлаж болдоггүй юм байхдаа энэ хүмүүс Байгаа чигээр нь хайрлаж, хүлээн зөвшөөрч чаддаггүй юм байхдаа бусдыг Хэн нэгний зохиосон нийгмийн цензурт тэнцэх гэж Хичнээн олон хүн өөрөө өөрөөсөө урваа бол Сайхны шалгуурт тэнцэх гэж хичнээн сайхан охид  Хутганы ирэн дор тарчилаа бол Бусдад ад үзэгдэж буурал хорвоод гомдохдоо Хичнээн аавын хүү насаа дуусгалгүй одоо бол Сэтгэл гутарч амьдралд сөхөрч хичнээн олон хүн Сархадын амтанд донтоо бол Хичнээн олон ертөнцийн гал Дүрэлзэж амжилгүй бөхөө бол Хэн нэгэнд таалагдах гэж  Хичнээн олон нүүр хиймэл баг зүүгээ бол Хичнээн олон зүрх хуурамчийн өмнө шархалж Хүний харцнаас нуугдаж нууцхан нулимс унагаа бол Яг л дөнгөж төрсөн хүүхэд шиг хайр дүүрэн харцаар хүмүүс амьдралыг хараасай Гэнэхэн багынхаа зангаар чин сэтгэлээсээ инээгээсэй Хувцас яах вэ? элэгдэж дуусах даавуу юм чинь Царай яах вэ? залуу цагийн халхавч юм чинь Эд хөрөнгө яах вэ? цаг нь ирэхээр чирээд явах биш Зүрх сэтгэл л харин чамтай цуг т...