Posts

Showing posts from May, 2011
Нэг л гунигтай өдөр байх чинь. Цонхоор ширтээд л суугаад баймаар. Хэнтэй ч  юм ярихгүй, зүгээр л ганцаараа элдвийг бодоод шүүрс алдаад суугаад баймаар нэг л хөнгөн гунигтай.. Тэнгэр тоосонд дарагдаж халтайчихсан мэт сааралтаад бүрзийчихсэн, хэзээ хэзээгүй уйлахнуу гэмээр харагдна.. Моддын шинэхэн ургасан турьхан мөчир салхины аясаар нааш цааш ганхана. Цонхон доогуур хүмүүсийн цуваа үргэлжилдгээрээ үргэлжилсээр.. Замын түгжрэл, ажлаасаа хоцорсон хүмүүсийн сандрал.. Гуниглаад байх зүйл энд алга. Гэхдээ л гунигламаар... Гуниглах дуртай болчихсон мэт.. Бодоод л, мөрөөдөөд л, санаа алдаад л, гуниглаад л баймаар.. Тийм нэг өдөр..

Надад зориулагдаагүй сэтгэлийг би хүсэмжилдэг

Надад зориулагдаагүй сэтгэлийг би хүсэмжилдэг  Надаас хамааралтай болгохыг би хүсдэг Урд минь илхэн байх хайранд би дургүй ээ Ухаан жолоогүй хол байгаа уруу нь зүтгэдэг Тээр холоос зүрх минь хайр хайн тэнүүчилнэ Тэндээс олж чадахгүйг мэдсээр байж хонон өнжин хайна Амар хялбар сэтгэлийг би таашаадаггүй Алхам бүрдээ сорилт дүүрэн хайранд би шунадаг  Тэгээд л тайван байлгаад өгөөч гэж хашиградаг  Тэгэхдээ л би тарчилж хайрлах дуртай хүлээгээд л хүсээд л Минийх болгоогүй бүхэнд би хайртай Мэдэж байна уу энэ бол хайрын тарчлаан Хэрэв чи нанад хайраа илчилчихвэл би чамаас холдох болноо Хэзээ нэг цагт би чинийх болсны дараа л хэл тэгвэл би чамайг үүрд хайрлана Утаггүй ч энэ надаар өөрийгөө хайрлуулах чиний арга Ухаарал хайралсан хайр бүхэнийг би эрхэмлэдэг  Уйдах дуртай сэтгэлийг минь Урж тасдахтай адил өвтгө тэгвэл би чамаас хэзээч уйдахгүй Гэхдээ бас хэтэрүүлж болохгүй Гэгэлзэл хүлээлт хайрыг минь үл тоогоод байвал Өвдөхөөс бас уйдчихаад өөрийг чинь би...

Сайхан дурлахсан...

Зүгээр л чин сэтгэлээсээ хандаад, нэгэндээ итгээд, нүд нүд рүүгээ хараад л... инээгээд л... уурласан ч болжийно л доо. Гудмаар хөтлөлцөж алхаад, зайрмаг идээл. Ногоон гэрэл хүлээх зуураа үнсэлцээл... Хааяа дэггүйтэж, бас аальгүйтэж тачигнатал инээгээл... дурлахсан. Хамаг мөнгөө шавхаж киноны тасалбар аваал... хамтдаа кино театр луу алхахсан. Хааяа танхимын гэрэл харанхуйлахаар нь далимдуулж эрхлэлдээл... тийм гэгээнээр дурлахсан... Бороонд хамтдаа норж, тогтсон том том шалбааган дээгүүр балетчин шиг харайлгаж, нэгнээ дооглож инээхсэн. Хамгийн гол нь чин сэтгэлээсээ байж, нэгэндээ сэтгэл гаргахсан. Хэн нэгнээс сонссон онигоог цээжилчихээд ганцхан надад ярьж өгч инээлгэхээр яаран ирдэг хүнтэй байхсан. Найзынхаа өгсөн амттаныг идэлгүй цүнхэлчихээд талыг нь түүндээ өгөхөөр нандигнан хадгалдаг хүнтэй болохсон. Уулзахаар товлосон цагаасаа хавьгүй өмнө бэлэн болчихоод секундийн зүүнээс ч чанга цохилох зүрхээ даран догдлохсон. Түүнээс минь өөр эрэгтэй хүн, надаас өөр эмэгтэй хүн энэ хорв...
Өнөөдөр чинь ямар сонин өдөр вэ. Өглөөнөөс авуулаад нэг л биш ээ. Гадаа хүртэл бүрзийчээд байж байгааг нь. Өглөө нам унтаж яаран сандран гарснаас хойш одоо болтол нэг л сонин байнаа. Өчдөр орой хэрэггүй л тэгж оройтдог байж. Одоо ер нь жоохон эртхэн унтаж эртхэн босжиймаар юмаа. Өнөөдөр ажлын бүтээмж ёстой 0% байх шиг байна аа. Нэт ухаж, чатлаж, цай ууж суусаар байтал өдөр өнгөрчлөө. Ядаж байхад өглөө яараад нүүрээ ч будаагүй нэг халтар шахуу царайтай юм сууж байна. Энэ тэнгэр бид хоёрын царай яг адилхан байна аа. Гарахаас ч дургүй хүрээд өрөөндөө пирожки, напелоноор өдрийн цайгаа болгочоод байжийна. Ер нь энэ муу хүний энергийг сорогчдоос бүх юм болжаган. Суудалдаа шигдэж суучаад их зан гаргаад байдаг муу сайн хурган томчууд. Бүгд л худлаа үнэн олдохгүй бичиг цааснууд олж ир гээд өөрсдөө ч учры нь олку юм байж. Хүний цаг энерги хоёр бараад хаячна. Тэгээл нэг л их том хүмүүс хүлээж бай гээд үүргэдчинэ. Та нарын дарга болвол доо, бодчёоо та нарыг гайгүй. Эд нараас болж би энд ингэж бухи...

Эр хүн

Image
Нэг залуу надаас ингэж асуулаа л даа. Эр хүн ямар байх хэрэгтэй вэ гэж. Өөрөөр хэлбэл ямар эрэгтэй хүн чамд таалагддаг вэ гэж асуусын. Тэгэхээр нь за бодож байгаад дараа хэлье, завгүй байна гээд хэлцэн. Тэгсэн чинь нэг checklist маягийн юм гаргачих гэнээ, хийх гээд үзье. Миний бодлоор эрэгтэй хүнд дараах шинжүүд байх хэрэгтэй байх.  мэдлэгтэй(1 оноо) - өөрийн гэсэн эзэмшсэн боловсролтой, олон талын өргөн мэдлэгтэй, аливаа зүйлд ур чадвар сайтай байх хэрэгтэй  хариуцлагатай(1 оноо) - ажлынхаа, амьдралынхаа, гэр бүлийнхээ, ханийхаа, үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа дээд зэргээр ухамсарладаг, хийсэн хэрэгтээ эзэн байж чаддаг байх сэргэлэн(1 оноо) - аливаа зүйлийн арга эвийг олчихдог, бага зэргийн зальтай ч гэж хэлж болно/бас муу санаа байхад ч илүүдэхгүй/, "сэргэлэнтчихдэг" хүмүүс байдаг даа сайхан(1 оноо) - эр хүн сайхан байх хэрэгтэй, хүн бүхэн үгүйсгэдэг мөртлөө маш их ач холбогдол өгдөг зүйл шүү дээ, өндөр, сайхан биетэй, царайлаг эр хүн сугадаад алхах ...

Согтуу, тасарсан бүсгүйн хийдэг үйлдлүүд

Image
Энд нэг зүйлийг fun болгоод оруулчий, үнэний хувьтай байх шүү.  1. Хамгийн түрүүнд экс рүүгээ утасдана 2. Клубын хамгаалагчид хандарна 3. Унана 4. Таксиний жолоочтой амьдралынхаа үзлийн талаар буу хална. 5. Шөнийн гурван цагт нөгөөх рүүгээ “-Чи унтаж байна уу?” гэж асууна 6. Найз залуугаа гэрлэе гэж ятгана 7. Танихгүй хүмүүст бүтэлгүй хайрынхаа тухай чалчина 8. Сайн найз охинтойгоо муудалцана 9. Дурлалын тухай дууг хамаа намаагүй орлино 10. Түлхүүр, паспорт, гар утас эсвэл дотоожоо “гээнэ” 11. Румба бүжиглэх гэж оролдоно 12. Хүмүүсийн дэргэд найз хүүхнээ баахан үнсэнэ 13. Бааранд төлбөрөө хийхгүй гэж хэрэлдэнэ 14. Гудамжинд шээнэ 15. “Нооль”-д тасрана 16. Утасны дугаараа танихгүй залууд өгнө. Түүнийг Шварценнегер гээд бодчихно оооо 17. “-Тэр намайг яаж хаяж чадав аа?” гэж чанга хашиграна 18. Өсгийгөө хугална 19. Хүргэж өгсөн залуугаа одоо яв гэж хөөнө 20. Авахуулсан зураг болгонд орох гэж дайрна 21. Дараагийн өглөө нь шартана

CPU хэрхэн сонгох вэ?

Image
Өнөөдрөөс та бүхэндээ хэрхэн өөрийн гараар компьютер угсрах талаар цуврал нийтлэл бичье гэж бодлоо. Ихэнх хүмүүс нэг бол томоохон газраас бэлэн DELL худалдаж авах нь илүү найдвартай гэж боддог байх. Гэтэл бодит амьдрал дээр тийм компьютер цааш нэмж сэлбэх боломжгүйгээс гадна мөн үнэ нь бас хэт өндөр байдаг. Тийм болохоор ирээдүйдээ хоцрогдохгүй, хоцрогдлоо гэхэд сэлбэж болох хэлбэрээр өөрийн хүссэн компьютэрээ хэрхэн угсрах талаар цуврал нийтлэл хүргэж байна. CPU хэрхэн сонгох Motherboard буюу эх хавтан хэрхэн сонгох VideoCart хэрхэн сонгох RAM ба тэжээлийн блок хэрхэн сонгох Monitor буюу дэлгэц хэрхэн сонгох Hard Disk буюу хатуу диск хэрхэн онгох CPU-нд үндсэндээ 4 гол үзүүлэлт байдаг: Socket Хурд Кеш (cache) FSB (Front Side Bus)

Зөөврийн компьютерийн зайг удаан хэрэглэх хэд хэдэн зүйл бий

Image
Зөөврийн компьютерийн хэрэглэг­чид компьютерийн­хээ бат­те­рейн ажил­лах хугацааг уртасгахыг хүсдэг. Жил ирэх тусам зөөврийн компьютерийн баттерейн хүчин чадал нэмэгдэж, ажиллах хугацаа нь уртсаж байгаа боловч үүнтэй зэрэгцээд хүчин чадал, төхөөрөмж нэмэг­дэж цахилгааны хэрэглээ нь өсөж байна. Иймээс сүүлийн үеийн зөөврийн компьютерийн зайны ажиллах хугацаа 2-4 цаг болжээ. Зөөврийн компьютерийн зайг удаан үр бүтээмжтэй хэрэглэх хэд хэдэн зүйлээс шалтгаална. Дараах зөвлөгөөнд батерейг удаан хэрэглэх талаар бичлээ.  1. Control panel- >Power Options -> Portable laptop гэдгийг тохируулж өгсөнөөр цахилгааны хэрэглээ багасаж, зөөврийн компьютерийн горимд шилжинэ.

Ногоон цай компьютерийн хортой цацрагаас хамгаалдаг

Image
Бээжингийн их сургуулийн эрдэмтэд компьютерээс ялгарах цацрагийн хорт нөлөөг бууруулах арга олжээ. Олон жил судалсны дүнд биед шингэсэн хүнд элементийг шахан зайлуулах үйлчилгээ ногоон цайнд байгааг олж тогтоосон байна.  Эрдэмтдийн хэлж байгаагаар хортой цацраг ялгаруулдаг цахилгаан хэрэгслээс хамгаалахын тулд өдөрт хоёр аяга өтгөн ногоон цай уух хэрэгтэй гэнэ.  Үл исэлдүүлэгч чанар нь С амин дэмээс 100 дахин, Е амин дэмээс 25 дахин хүчтэй байдаг тул цацраг туяанаас найдвартай хамгаалдаг аж. Мөн найрлагад нь байдаг “танин” хэмээх бодис хортой, хүнд элементүүдийг бие махбодиос шахан гаргадаг байна.
Өнгөрсөнтэйгээ зууралдсан цагт ирээдүй ирдэггүй... Яасан үнэн үг вэ, надад зориулсан юм шиг. Өнгөрсөн тэнэг зүйлүүдийг санаж, зууралдалгүй ирээдүй өөд харж шинээр амьдрах хэрэгтэй!

Төлөөс

Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч нэг л мэдэхэд бүтэн нэг жил өнгөрчихжээ. Тэрээр орон дээрээ өвдгөө тэврэн суугаад бодол болно. Яг л нэг жилийн өмнө энд ингээд суухдаа цөхрөлөө баран уйлж суусан. Бүх юм утгагүй санагдаж байж суух газраа олохгүй, энэлэн шаналж уйлахаас өөр зүйлийг хийх тэнхэлгүй ухаан балартан суусан тэр өдөр яг л өчигдөр юм шиг тодхон санагдаж байлаа. Гэтэл нулимс барагдчихдаг юм уу гэлтэй тэр хар дарсан зүүд шиг өдрийг хичнээн бодлоо гээд нүдэнд нулимс цийлэгнэх нь байтугай харин ч хатаж ширгэсэндээ юмуу үл мэдэг онийн, доод уруулаа бага зэрэг хазлан хорсолтойгоор инээвхийлж суугаа харагдна. Тэр гаслантай өдрийг бодон суухад түүний нүүрэнд гуниг бус хорсол илэрч байлаа. Тэр дэндүү их хайр энэ нэг жилийн дотор ийм их үзэн ядалт болон хувирна гэж хэн санах билээ.  Түүнд нэг найз нь "жинхэнэ хайр гэдэг хэзээ ч юу ч үгүй алга болдоггүй юм, нэг бол тэр хэмжээгээрээ үзэн ядалт болж хувирдаг эсвэл бага ч гэсэн сэтгэл үлдээд зүрхний хаа нэгтээ нуугдаж байдаг юм" ...

Би

Би хүний заяа нөмөрч унасан Хайр харуусал хоёр  Би хагацал зовлон дунд буцалсан Хатуу зөөлөн хоёр  Би хавар намар хосолсон Хар цагаан хоёр  Би хайрын бороонд дэлбээлэх Харзанд ургасан өргөст цэцэг  Би өчүүхнээ мэдэрсэн Өр нимэгхэн сэтгэл  Би өөрөөрөө л гэрэлтэх Өнгө өнгийн цацал  Би тааж унших шахдаг таталган бичиг шигээ Танигдашгүй нэгэн ертөнц  Би талын монгол эх орондоо л дурласан Таанын үнэрт тайтгарах монгол хүн

Panty Style Guide

Image
Бүсгүй та дотуур хувцсаа хэрхэн сонгож өмсдөг вэ? Танд зориулан дотуур хувцасны төрөл болон онцлогийн талаар товчхон мэдээлэл орууллаа. (Дараа залхуураагүй үед Монголчлоё :)) V-string A minimalist's favorite Offers the least             coverage of any panty fit Virtually invisible under clothes Thong A sexy little no-show Offers a hint more coverage than a v-string Provides a no-show look even under the most revealing fashions