Posts

Showing posts from April, 2011

2011-04-26

Image
20:51 болж байна. Ажлынхаа өрөөнд ганцаараа муухай царайлаад сууж байна даа. Өчигдөр бараг шөнийн 12 цаг болгож гэртээ харисан. Ажилсагдаа биш ажлаа хийж чадахгүй байгаадаа л сууж байна л даа. Заавал болгох ёстой юм аа. Нэгт заавал хийх хэрэгтэй, хоёрт хийж чадахгүй байгаагаа бодхоор өөртөө гутраад бас шар хөдлөөд байх юм. Хийх гэсэн юмаа ингээд ноцолдоод суугаад байх биш шууд л хийж чаддаг мундаг болчих юмсан. Бага багаар туршлага суугаад чаддаг болох байлгүй дээ л гэж найдаж сууна. Мундаг мэргэжилтэн болчихоод хүмүүст зааж зөвлөж, өөрөө хийх гэсэн юмаа толгой өвтгөлгүй хийчихдэг болох юмсан. Тийм болох цаг удахгүй байлгүй дээ. Харин одоо цаг хугацаа байгаа дээр нь, татах чангаах хүн байхгүй байгаа дээр нь жоохон суугаад авнаа. Магадгүй гэр бүлтэй болчих юм бол надад ингэж суух цаг гарахгүй байх. Тиймээс одоо л хийх, суралцах хэрэгтэй байна. Би хийж чаднаа, чадах л болно. Би чинь хэн билээ дээ. Би чинь би шүү дээ! 20:58

Энэ бол таны байшин

Image
Хөгшин болсон барилгачин тэтгэвэртээ гарахыг хүсч, эзэндээ энэ тухайгаа хэлэв: “Би хөгширч, нас минь явж, бие маань ч дийлэхээ болилоо. Одоо тэтгэвэртээ гарч, амар тайван амьдармаар байна” гэжээ. Эзэн нь “Тань шиг сайн ажилтнаа явуулахад харамсалтай байна” гээд сүүлчийн удаа ганцхан байшин барьж өгөхийг хувийн зүгээс хүсчээ.

With money

Image
With money you can buy a house but not a home; you can buy a clock but not time; you can buy a bed but not sleep; you can buy a book but not knowledge; you can buy a doctor but not good health; you can buy a position but not respect; you can buy blood but not life; you can buy sex but not love. ~ Chinese Proverb

YOUR LIFE IS NOT A COINCIDENCE. IT'S A REFLECTION OF YOU!

Image
A son and his father were walking on the mountains. Suddenly, his son falls, hurts himself and screams: "AAAhhhhhhhhhhh!!!" To his surprise, he hears the voice repeating, somewhere in the mountain: "AAAhhhhhhhhhhh!!!" Curious, he yells: "Who are you?" He receives the answer: "Who are you?" And then he screams to the mountain: "I admire you!" The voice answers: "I admire you!" Angered at the response, he screams: "Coward!" He receives the answer: "Coward!" He looks to his father and asks: "What's going on?" The father smiles and says: "My son, pay attention." Again the man screams: "You are a champion!" The voice answers: "You are a champion!" The boy is surprised, but does not understand. Then the father explains: "People call this ECHO, but really this is LIFE. It gives you back everything you say or do. Our life is simply a reflection of our actions. If yo...

Мотоциклийн Осол

Image
Залуу хархүү хайртай бүсгүйгээ сундлан мотоцикльтой давхиж байлаа. Тэд асар хурдтай давхиж байсан бөгөөд тэдний хооронд ийм яриа өрнөжээ. Бүсгүй: Хурдаа багасгаач гуйж байна. Залуу: Сайхан л байна шүү дээ! Харин ч зугаатай байгаа юм биш үү? Бүсгүй: Гуйж байна, Хурдаа багасгаач дээ Залуу: Тэгвэл чи надад хайртай гэдгээ хэлээч дээ Бүсгүй: Би чамд хайртай! Гэхдээ хурдаа жаахан багасга л даа! Залуу: Одоо намайг чангаас чанга тэврээч Бүсгүй: Хайрт залуугаа чангаас чанга тэврэв Залуу: Малгайг минь аваад өмсчих дөө, миний толгойг бариад байна… Маргааш нь сонинд ийм мэдээ нийтлэгджээ. “ Мотоциклийн осол: тормос нь эвдэрснээс болж мотоцикльтэй 2 хүн байшин мөргөжээ. Тэр хоёрын нэг нь газар дээрээ амь насаа алджээ”. Харин үнэн хэрэг дээрээ ийм байлаа: Замд явж байхдаа залуу хүү мотоциклын тормос нь эвдэрснийг мэджээ. Гэсэн хэдий ч үүнийг бүсгүйдээ мэдэгдэхийг хүссэнгүй. Харин үүний оронд бүсгүйгээсээ өөрт нь хайртай эсэхийг асуугаад, хамгийн сүүлийн удаа чангаас чанга тэврүүлээд,...

Эмэгтэй хүн яагаад уйлдаг вэ?

Image
Бяцхан хүү ээжээсээ “Та яагаад уйлаад байгаа юм бэ?” гэж асуужээ. Ээж нь түүнд “Би эмэгтэй хүн болохоороо уйлж байгаа юм” хэмээн хариулж гэнэ. “Би ойлгохгүй байна” гэж хүүг хэлтэл ээж нь түүнийг тэврээд “Миний хүү хэзээ ч ойлгохгүй ээ” хэмээсэн аж. Дараа нь бяцхан хүү ааваасаа “Ээж яагаад юу ч болоогүй байхад уйлаад байдаг юм бол?” гэж асуухад аав нь түүнд “Бүх л эмэгтэй хүн шалтгаангүй уйлдаг юм даа, хүү минь” гэхээс өөр хариулт хэлж чадсангүй. Бяцхан хүү өсч том болсон ч эмэгтэй хүн яагаад уйлдгийг ойлгоогүй хэвээр байлаа. Тиймээс тэр Бурханаас асуухаар шийджээ. Тэрээр бурханаас “Эмэгтэй хүн яагаад тийм амархан уйлчихаад байдаг юм бол, Бурхан минь?” хэмээн асуув. Бурхан хариулахдаа:

Хийх ёстойг биш хийхийг хүссэнээ...

Image
Өөрийнхөө амьдарч байгаа байдлаа эргэцүүлж харлаа... Саяхан их сургуулиа төгссөн, сургуульдаа мэргэжлээрээ ажиллангаа мастерт сурч байгаа, аав ээжийн тусламжгүй амиа аргацаагаад явж байна. Ингээд бодохоор хүнээс дутахааргүй болоод байгаа мэт боловч надад ер нь хүнээс илүү гараад байх юм юу байгаа юм бэ? Бусдаас илүү мэдлэг чадвар гээд байх юм байхгүй, тусламж гуйхгүй ч туслаад илүүчлээд байх юм ч алга, өөрийн гэсэн амьдрах байр, унах унаа ч надад байхгүй, өнөө маргаашаа дутах юмгүй аргалж байгаа ч ирээдүйд бэлдэж хуримтлуулсан юм надад бас л алгаа! Ер нь юуны тулд, юунд зориод, өнөөдрийг би юуны төлөө өнгөрөөгөөд байна? Болно доо болно гээд дуу аялсаар алхаж явтал болгох бүтээх нас минь өнгөрчих юм биш байгаа? Би ер нь өөрийн хийхийг хүссэн зүйлээ хийж амьдарч чадаж байна уу? Үгүй юм шиг ээ. Би хийхийг хүссэн зүйлээ биш харин хийх ёстой гэж бодсон зүйлээ л хийгээд байх шиг... Сургууль төгсөх ёстой учраас, ажил хийх ёстой учраас, амьдрах л ёстой учраас өөрийн хийхийг чин сэтгэлээсээ хү...

Эрэгтэй хүн

Нэр : Эрэгтэй хүн Тэмдэглэгээ : M Анх нээсэн хүн : Ева Хувийн жин : Дундаж нь 75 кг. Зарим нэгдлүүд нь 50-150 кг. Физик шинж чанар : Ихэнхдээ хатуу, хөлдүү. Гэхдээ зарим тохиолдолд хэт уян болдог. Төлөв өөрчлөгдөх нь бага. Аливаа гадны зүйлд тэсвэртэй. Буруу харьцвал амархан хөрнө. Буцаад хэвийн төлөвтөө орох нь ховор. Химийн шинж чанар : Fm гэдэг эсрэг чанарын элемэнттэй нэгддэг. Ховор тохиолдолд ижил элемэнттэй нэгднэ. Этилийн спирт, никотинтой нэгдэх дуртай боловч, ханах нь удаан. Тэсвэртэй боловч хүчтэй дэлбэрдэг. Гол шинж чанар нь Fm элемэнттэй ойр ямар ч үед гэнэт идэвхжих магадлалтай. Хэрэглэх салбар : Барилга байгууламж, сантехник, зам тээвэр зэрэгт эрэлт хэрэгцээ ихтэй. Байгалийн шинжлэх ухааны болон спортын салбарт өргөн хэрэглэгддэг. Гэвч сүүлийн үед тухайн элемэнтийн чанар муудаж ахуйн зориулалтаар ашиглагдах нь их болж байна. Өнгөний хувирал : Халуун, хуурай орчинд амархан улайж харлана. Цэвэр бус орчинд сааралтаж, өнгөө алдах нь хялбар.  Аюулгүй ажиллагаа : Арчил...

Хамгийн ашигтай 20 хүнсний бүтээгдэхүүн

Image
АНУ болон Европын холбооны эрдэмтэд хүний амьдралыг уртасгаж, хөгшрөлтийг сааруулдаг хамгийн ашигтай 20 хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг гаргасан байна. Эдгээр бүтээгдэхүүн тус бүр нь юугаараа ашигтай вэ?

Summer is coming..

Хөөх гадаа ямар халуун болоо вэ. Ийм дулаахан болно гэж мэдээгүй цув энэ тэртэй гараад ирсэн чинь урсахжийшт. Эрдэнэтэд тэхэд дөнгөж 3 хоногийн өмнө цас орж байсан юм даа. Цасанд ганцаараа алхах нээх гоё байсан. Гудамжинд хүн амьтан ч байхгүй манай Эрдэнэт амар амгалангийн орон юм шиг л санагдаж байсан. Өвөөгөө эмнэлэг дээр сахиж байгаад харьж явсийн. Өвөө маань их тааруу байгаа, ухаангүй унтаад л зовиурлаад л... Өөрөө зовохгүй, хүүхдүүдээ зовоохгүй яваад өгөхсөн гэж өвөө минь ярьдаг байсансан... Ингэж зовно гэж яаж мэдхэвдээ. Өвөө минь эдгээд босоод ирээсэй. Явахдаа "өвөө баяртай би явлаа хурдан эдгээд босоорой " гэж хэлээд үнссэн чинь аймар хөөрхөн нойрноосоо хагас дутуу сэрээд "айн" гэсэн. Намайг сонссон юм байна гээд баярлаад нулимс гарахаа дөхсөн... Одоо өрөөндөө сууж байна. Хөглөрсөн их юм тавьсан ширээнийхээ ард сууж байна. Би ер нь ширээн дээрээ байгаа юмнуудыг нэрлэе, баахан хэрэгтэй хэрэггүй юм байнаа:  Компьютерийн дэлгэц, гар, хулгана, утас, үзэг балны с...

Нулимс

Нулимс гэдэг хачин юм шүү Хэдхэн үгэнд гомдож урсана Хээгүй занд гуниж урсана Хэрсүү нэгэнд хорсож урсана Хэн нэгнийг санаж урсана Нулимс гэдэг хачин юм шүү Баяр хөөрөнд багтаж урсана Багтам амжилтанд омогшиж урсана Багахан тусанд талархаж урсана Бусдын жаргалд тайтгарч урсана                                                       from biirbeh.m

Эмэгтэй хүн

Нэр : Эмэгтэй хүн Тэмдэглэгээ : Fm Анх нээсэн хүн : Адам Хувийн жин : Дундаж нь 60 кг. Зарим нэгдлүүд нь 40-120 кг. Физик шинж чанар : Ихэнхдээ уян зөөлөн. Буруу харьцвал тэр чигээрээ хатуурах нь буй. Бага температурт буцална. Амархан хөрнө. Химийн шинж чанар : Au, Ag, Pt зэрэг үнэт мөталлуудтай нэгдэх дуртай. Үнэт чулуутай мөн адил. Гэнэт дэлбэрэх аюултай. Этилийн спиртэд амархан ханадаг. Зарим шинж чанар нь шөнийн цагаар идэвхждэг. Хэрэглэх салбар : Гоёл чимэглэл, үйлдвэрлэлд өргөн хэрэглэнэ. Хир буртаг арилгах чадвар сайн. Нийтийн болон гэрийн хоолны салбарт эрэлт ихтэй. Хүний биеийн ядаргааг арилгаж стресс тайлна, буруу хэрэглэвэл эсрэг үйлчилгээтэй. Өнгөний хувирал : Хэрвээ тайван байдал нь алдагдсан, тэсрэхийн өмнөхөн, эсвэл дэргэд нь ижил төрлийн илүү чанартай элемент байвал улаан ягаан болж хувирна. Аюулгүй ажиллагаа : Буруу эдэлж буруу харьцвал орчин тойрондоо аюултай. Нэг хүнд нэг л загвар байх ёстой. Хэрвээ олон загвар зэрэг хэрэглэх бол бие биетэйгээ харших тул...

Mariah Carey - My All

Хэн нэгэнд

Сэтгэлд минь ирэх хайрын анхных нь биш ч гэлээ Сэрэхэд минь vvрд дэргэд байх сvvлчийн хайр байгаасай Сэрvvндээ даардаг хорвоогийн эхнийх нь биш ч гэлээ Сэмрэх бодлыг минь зангидах сvvлийн хайр байгаасай Хайрын мод ургадаг юм гэвэл Хагдрах нь vгvй навчтай байя би Дурлалын гол урсдаг юм гэвэл Дуусах нь vгvй ундаргатай байя би Тэврэх гэж би яарахгүй Тэглээ гээд сэтгэл минь чамаас холдохгүй Vнсэх гэж уруул минь яарахгvй Vгүйлэх санаа минь чамаас яав ч уйдахгүй....                                                                  from http://jagainaa.blogspot.com/

Ногоон нүдэн лам

Image
Монголын түүхийн үнэн бодит баримт, харгислал хэлмэгдүүлэлтийн хар шуурганд олон арван мянган гэм зэмгүй хүмүүсийн амьдрал орвонгоороо эргэж, хэрхэн зовж тарчилж байсан, Монгол улсын тусгаар тогтнол ямар их үнэ цэнэ, цусаар олдсон хийгээд Монголын тухайн үеийн аж байдлыг цөөн хэдэн хүмүүсийн амьдралаар тод томруун, сонирхолтой байдлаар дүрсэлсэн энэхүү үнэт бүтээлийн хуудас бүрийг сэтгэл догдлон уншиж суулаа.
Надад шар бий... Гэнэт өндөрт гарсан хүн толгой нь их эргэж, унахдаа их хүчтэй унаж, их өвддөгийг санах хэрэгтэй! Ээлж ирнэ.