Хайр дурлал чи хаалгыг минь тогш
Хайрлуулалгүй яасан их удаа вэ? зүрх минь Хацар дээгүүр нулимс ч урсахаа байчихжээ Халамцуухан чам дээр очихоо ч байж Харц минь нэг л өнчин болчихжээ Сайхан залууд дурлаад догдолж суухаа ч байж Санаж бэтгэрээд зүрх ч өвдөхөө больчихжээ Үнсүүлэлгүй яасан их удаа вэ? уруул минь Үргэчихжээ тэр хайр дурлал надаас Намар шиг уяхан гэж сэтгэлдээ Навч шиг хийсэлгүй удсан болохоор Уугаад хаясан дарсны шил шиг Уйтгартай ч юм уу миний сэтгэл Эрхэлж чамдаа тунилгүй яасан ч их удаа вэ? Энгийн юм бүхэнд шунаж дурлахаан ч байж Эдгэрсэн юм байх гэж зүрхээ чагнавч Элээсэн он жилүүдийн л тоосонд дарагджээ. Гоё юм бүхэнд өдөр болгон дурлаж Голохоо ч шилэхээ ч байсан болохоор Хэн нэгэн залуугийн араас Хээв нэгхэн харахаа ч байчихжээ Хамаагүй чи над дээр хавар шиг нялхаараа зочил Хайрламаар дурламаар...