Posts

Showing posts from September, 2010

Ганцхан

Ганцхан төрж ганцхан үхдэг хорвоод Ганцхан түүнийгээ л би хайрлах гэсэн юм Ганцхан амьдрах энэ орчлон дээр Ганцхан түүнийхээ л дэргэд байх гэсэн юм Ганцаар дүүрэн энэ хорвоо дээр Ганцхан би л түүнд хэрэггүй юм болов уу Ганцхан намайг гомдоосон тэр минь Ганцхан түүнийгээ л бас хайрлах гээ юм болов уу                                                                           by Captian's girl ;)

For you!

Бусдийн шүлсэнд норж омголтсон уруулыг үнсэж байснаа би мэдээгүй Бусдын тэвэрт эрхэлсэн омголон цээжийг дэрлэж байснаа би мэдээгүй Бусдын хайранд жаргаж оргилсон зүрхийг хайрлаж байснаа би мэдээгүй Бусдынх, бүх зүйл нь бусдынх болсон байхад өөрийн мэт бодож явснаа би мэдээгүй Хүрээд ирэхийг чинь хүлээж нойргүй хоносон шөнө хичнээн юм бол Хүсээд эргэхийг чинь хүлээж нурууг чинь харж хэвтсэн хоногууд хэд юм бол Аргадаад гуйхыг чинь хүлээж өвдгөө тэврэн гуниглан суусан өдөр хэд юм бол Арчаад өгөхийг чинь хүлээж өнчин дэрээ норгосон үеүүд хичнээн юм бол Гунигт хайрын түүхийг бусдаас хичнээн олон сонссон мөртлөө Ганцхан надаас холуур өнгөрөх юм шиг төсөөлөө ч үгүй явсан Гишгэсэн газар бүхэнд минь чиний мөр байдаг болохоор Гэгээн хайрын жаргалаа мартаж би чаддаггүй Хэзээ ч хувирахгүй мэт ширтдэг байсан дөлгөөн дулаан харц хэний нүдрүү ширтэж байгаа бол Хэнд ч биш ганцхан надад хэлдэг байсан хайртай гэдэг үгийг хичнээн удаа түүндээ хэлээ бол Хэнзхэн цээжээ надаас харамлачихаа...

Everything of women's life can be changed in their twenties! Нам Ин Сүк [3]

Хорвоо ертөнцийн эзэн нь болъё гэвэл эхлээд бүхнийг өөртөө ашигтайгаар эргүүлж сур. Өөрийгөө язгууртан мэт хүндэлж сур.  Ухаантай эмэгтэй өөрөө өөрийгөө гутаасан үйлдэл хийдэггүй.  Хайртыгаа хайрлаж байгаа мэт өөрийгөө хайрла (тансаг оройн зоог, бэлэг гэх мэт) Өөрөө язгууртан болж байж түүнийг дагаад мөнгө, сайхан ханхүү хүрч ирдэг. Гараа гүнжийн гар мэт ариглаж, хөлөө язгууртны хөл мэт ажиллуул. Биеийн тамирын донтон болвол амьдрал илүү хөгжилтэй болно. Айлын бэр болох бэлтгэл бүү хий. Бохир усанд гараа удаан бүү байлга. Аливаа юмыг язгууртны нүдээр харж сур.  Хямд бараан дундаас "үнэтэй"-г нь сонгож сур. Өөрөө чадалтай болж байж ядарсан нэгэнд тусална. Хувиа хичээгч бай. Гэхдээ тунг нь хэтрүүлж болохгүй.  Өөртөө хөрөнгө оруулалт хий. Хамгийн чухал хэрэгцээтэй зүйлээ авч үлдээд бусдыг нь өг. Азгүй байдлаас зугтаж аз жаргалыг сонго. Аз жаргалтай байж, түүнийгээ илэрхийлж бай, учир нь аз жаргал халдварладаг. Зовлон үзсэн хүн л амьдрал мэддэг гэж туйлш...

Бүсгүйд шивнэе!

Олон зүйлийг нуршаад яахав. Сарын тэмдэг ирсэн өдрөө хараарай. 1-нд: Энэ өдрүүдэд та туйлын аз жаргалтай байх нь. Хүссэн бүхэн тань биелэлээ олж, өмнөх гомдол хийсэн одох болно. Үүгээр ч зогсохгүй ашиг орлого нэмэгдэнэ. 2-нд: Хэн нэгэнтэй маргалдаж муудалцахаас сэрэмжлээрэй. Энэ нь таны сэтгэл санаа тайван бус байгаатай холбоотой. Энэ байдал удаан үргэлжилбэл та хамгийн сайн найзаа ч алдаж болзошгүй.

Everything of women's life can be changed in their twenties! Нам Ин Сүк [2]

Яг одоо та ажилгүй сууж байна уу? Цагийн ажил хийдэг ч бай, ямар нэг дамжаанд явдаг ч бай, юу ч бай хий. Зүгээр битгий суу. Өөдрөгөөр уншиж, өөдрөгөөр бичиж, өөдрөгөөр ярь. Өөрийгаа сайн тайвшруулж чаддаг хүн л хорвоог хянаж чаддаг. Бүх талаараа арван хуруу тэгш эмэгтэй байх нь чухал биш, харин хэр зэрэг ухаантай эмэгтэй вэ гэдэг нь чухал. Хорин насандаа бүхнийг өөрийнхөө ашиг сонирхолд нийцүүлэн хийж чадвал гучин насанд зовох зүйлгүй амьдрана. Мөнгө өөртөө дуртай хүнд очих дуртай байдаг. Мөнгөтэй эмэгтэй сайхан байдаг.  Хүн бүр эрт орой хэзээ нэгэн цагт хувиа хичээгч болон хувирдаг, хувиа хичээгч байна гэдэг бодит орчиндоо үнэнч байхыг хэлнэ. Санхүүгийн ухаанд цаг алдалгүй суралц. Хувь заяа гэдэг бидний далд ухамсраас хамаарч өөрчлөгдөж байдаг.  Эцэг эхээс өвлөж авсан хувь заяаг хүссэнээрээ өөрчилж болдог. Дотроо байгаа хувиа хичээсэн зангаа хүлээн зөвшөөр... blah blah blah :)

...HOTBAT...

Хүний амьдрал дахь хамгийн чухал хүмүүсийн нэг бол найз нөхөд байдаг. Харин хүний амьдрал дахь хамгийн мартагдашгүй үеүүдийн нэг бол оюутан нас. Надад энэ л үед уулзан танилцаж нөхөрлөсөн хэдэн сайн найзууд байдаг юм. Хэдийгээр оюутан байх дөрөвхөн жилийн хугацаанд ойртон найзалсан боловч бие биенээ хувь тавилангаар ч юм уу олж чадсан жинхэнэ "сайн найзууд" гэж би итгэдэг. Энэ жилээс бид бүгдээрээ их сургуулиа төгсөж амьдралынхаа шинэхэн гараагаа эхэлж байна. HOTBAT гэдэг нь манай найзуудын нэрийн эхний үсгээс бүтсэн бид  нарын "лого" маягийн үг  гэж хэлж болно. Бидний дөрөв нь саяхан шинэ ажилдаа орсон шинэхэн ажилтнууд бөгөөд харин нөгөө хоёр маань хилийн чанадад боловсрол эзэмшихээр "Солонгос" орныг зорих гэж байна. Дөрвөн жилийн хугацаанд дандаа хамт байж дассан болохоор хоёрыгоо ингээд явуулна гэхээр сэтгэл нэг л сонин болоод байх юм. Гэхдээ явсан хүн эргэж ирдэг дээ. Ямар ч гэсэн найзууддаа хүний газар биеэ бодож, их эрдэм сураад хурдан эргэж ирэхийг...

Амьдрал

Амьдрал бол боломж, түүнийг бүү алд! Амьдрал бол гоо сайхан, түүнийг бишир! Амьдрал бол мөрөөдөл, түүнийг биелүүл! Амьдрал бол үүрэг, түүнийг гүйцэтгэ! Амьдрал бол тоглоом, түүгээр тогло! Амьдрал бол хайр, тиймээс хайрла! Амьдрал бол оньсого, түүнийг таа! Амьдрал бол зовлон, түүнийг даван туул! Амьдрал бол аз жаргал, түүнийг өөрөө бүтээ! Амьдрал бол амьдрал, түүнийг авар! Амьдрал бол асар үнэ цэнэтэй, түүнийг хэзээ ч битгий үгүй хий!

Everything of women's life can be changed in their twenties! Нам Ин Сүк [1]

Би гэдэг их номонд дуртай хүн. Зав гарвал л тааралдсан номоо барьж аваад, дуустал нь шимтэн унших дуртай. Гэхдээ уншсан номын тоо нэг их шалихгүй л дээ. Саяхан нэг найзаасаа "Эмэгтэй хүний амьдрал хорин наснаас эхэлдэг" гээд номыг авч уншлаа. Одоо ч тэр номны талаар чихтэй болгон сонссон байлгүй дээ. Гэхдээ мянга сонссоноос нэг үз гэдэг дээ. Өөрөө уншсан чинь надад маш их таалагдсан. Ёстой хорь дөхөж яваа, хорьтой, хорь гарч яваа миний насны бүсгүйчүүдийн заавал уншиж эрч хүч, ухаарал, урам зориг, сургамж, чиг хандлагыг олж авах хэрэгтэй ном байна лээ. Би найзаасаа гуйж авч уншчихаад буцаагаад өгөх хэрэгтэй болохоор харамсалтай байлаа. Дахиад нэг уншчихмаар ч юм шиг. Тэгээд нэгэнт л өгөх болсон болохоор би өөртөө бага ч гэсэн зүйл үлдээхийн тулд тэр номон дээрх хэрэгтэй гэсэн сургамж зөвлөгөөг товч маягаар бичиж авсан юм. Тэгээд үүнийгээ бага багаар дор сийрүүлэхээр шийдлээ. Гэхдээ номыг нь уншаагүй бол энэ товчхон хэдэн үгийн цаад утгыг сайн ойлгохгүй байж мэдэх юм. Ямартай ...

Би...

  Ижийг минь төрөх гээд ёолоход Зуун цэцгийн дэлбээ тасарсан ч Намайг төрөөд чарлахад Мянган цэцэг цомирлогоо дэлгэжээ Намайг төрлөө гэж Дэлхийн жин нэмэгдээгүй ч Би яахын аргагуй нэмэгдэхүүн Би газар, тэнгэрийн хүү Дуртгал маргааш хоёрын хэлхээ Дуу нулимс хоёрын голтриг Хоёр туйлыг холбосон уртраг Төрөх үхэхийн дундах бодгаль Гэрэл сүүдрийн цогц Өөрийгөө элээж Өрөөлийг ирлэж дуусах Өнжүүлийн цэнхэр билүүний хэлтэрхий Би Дороо эргэлдэх өдөр шөнө Нарыг жилдээ нэг тойрох Газрын хаан Намайг тэврэх гэж ярагдсан газрын шархыг Нар алтан утсаар хөвөрдөхийн цагт Би хасагдахуун                                                               Бэгзийн Явуухулан.