Эхний 2 долоо хоног...
Уг нь би их завгүй байгаа. Гэхдээ бичихгүй бол дараа нь яг энэ мэдрэмжээ мартчих юм шиг санагдаад байна. Хичээл ороод 2 дахь долоо хоног дууслаа. Долоо хоногийн 4 өдөр, 4 өөр хичээл ээлжлээд, тус бүр 3 цаг ордог. Оройгоор ордог бөгөөд яг тэр үед нь миний нойр зэрлэг ихээр хүрдэг байгаа. Тэгээд ойлгосон ойлгоогүй хоёрын завсар хичээл дуусдаг байгаа. Дуусангуут нь яадаг вэ гэхээр лекцийн слайдыг татаж аваад хэрэгтэй юмсаа тэмдэглэдэг байгаа, уг нь лекц бүтэн рекорд хийгддэг боловч бүтэн 2-3 цагийн хичээл дахиад үзвэл дахиад унтах нигууртай. Ковид гайхлаас болоод хүүхдүүд сургуульд явахгүй, хичээлээ гэртээ хийх хэрэгтэй болдог, бас өдөр хоол цай бэлдэх гэх мэт ээж, эхнэрийн ажлаа хийдэг болохоор тухтай төлвөрч сууж чаддаггүй тул бүгдийг унтсаны дараа шөнийн цагаар суудаг. Тэгээд шөнө унтахаараа өглөө биш өдөр босдог. Миний амьдралын хэмнэл нэг тиймэрхүү болсон. Ажил хийхгүй, гэхдээ сүүлийн 2 вийкэндээр ганц ганц өдөр ажиллаж байна. Гол нь ковидоос болоод ажилгүй болсон хүмүүст улс долоо х...