Posts

Showing posts from September, 2016

Жирэмсэн үедээ хийж болох зүйлс

Image
Ер нь эмэгтэйчүүд бид жирэмсэн болов уу үгүй юу, ялангуяа төрөх дөхөөд декрит авахаар хамаг сайхан, хөгжилтэй зүйлсээс хойш сууж, гарч орохоо ч багасгаж, сүүлдээ найз нөхөдгүй болж, стресст орж, гэрийн мухарт шигдэх болдог шүү дээ. Нэгэнт төрөөд нэг хэсэгтээ сайхан үрээ хараад хамаг юмнаас хойш суух болдог болохоор төрөхөөс өмнө яагаад хөгжилтэй бас үр бүтээлтэй байж болохгүй гэж. Нэтээс жирэмсэн үедээ хийж болох зүйлсийн талаар хайтал ерөөсөө олигтой юм гарч ирсэнгүй. Хийж болохгүй зүйлсийн жагсаалт, идэж болох, болохгүй хоолны жагсаалт хамгийн их байдаг юм байна. Тэгээд би нь өөрийн багахан туршлагаараа бяцхан зөвлөгөө бичихээр шийдлээ. Эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаас нь тийм айхтар сайн мэдэхгүй болохоор тэр тал дээр өөртөө анхаарал тавиарай.  1. Тэмдэглэл хөтлөх Бяцхан үрээ хэвлийдээ тээж буйгаа мэдсэн тэр өдрөөс энэ тэмдэглэлийг эхлүүлээрэй. Зүгээр нэг сурагч дэвтэр ч байсан болно. Гол нь тэр дэвтрийг чи үрээ тээж байх үеийн аз жаргал, догдлол, гуниг, үйл явдлууд ...

Зүгээр л нэг

Юу бичихээ мэдэхгүй мөртлөө л ямар нэгэн юм бичмээр санагдаад утсаа тэврээд хэвтчихлээ. Жоохон юм бичиж санаагаа амраачихаад унтнаа. Өглөө босож хичээлээ хийх хэрэгтэй. Би чинь оюутан хүн шүү дээ. Жоохон хөгшин оюутан байж магадгүй. Удахгүй 2 дахь үрээ хүлээн авахаар бэлтгэж байгаа ч хичээлээ хийгээд оюутан л байгаад баймаар байх юм. Гадагшаа явж сургуульд сурна гэсэн хүсэлтэйгээ хичнээн ч удав даа. Зарим хүмүүсийн хувьд зүгээр л хүссэн л бол хийчих юм байхад миний хувьд мөрөөдөл мэт зүйл байгаад өөртөө гутрах юм. Залуу сайхан нас минь урсаж, сурахаас илүү хийж бүтээх нас минь ирж байх шиг санагдаж байна. Гэхдээ л сурмаар бас дахин сурмаар байна. Чанартай сурч, мэдлэг хуримтлуулж, ертөнцийг илүү танин мэдэж, хамгийн гол нь туйлын хүсэл, мөрөөдлөө олж, түүндээ хүрэхийн тулд үхтлээ тэмцмээр байна. Өдий наслаж, 2 хүүхдийн ээж болж байгаа байж одоо хүртэл зорилгоо мэдэхгүй, олохгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Өдөр тутмын асуудалдаа санаа зовж, өдийг хүртэл мөрөөдөлдөө хүрэх алхам хийх ...

Хилийн чанадад зорчсон тэмдэглэл 3 - БНСУ

Зиаа тэгэхээр энэ удаагийн аялалаа бид Бүгд найрамдах солонгос улсаар үргэлжлүүлж байна... :-) Википедиагаас авсан мэдээллээр Бүгд Найрамдах Солонгос Улс маань Солонгосын хойгийн өмнөд хагаст орших Дорнод Азийн улс юм. Хойд талаараа Умард Солонгостой хиллэдэг ба баруун зүгт Шар тэнгисийн цаана Хятад, зүүн зүгт Япон тэнгисийн цаана Япон улсууд ойр байрладаг. Өмнөд Солонгосын хамгийн том хот нь нийслэл Сөүл хот юм. Энэ улс нь эх газрын болон халуун орны чийглэг уур амьсгалтай, дийлэнхдээ уулархаг тогтоцтой 99,392 ам дөрвөлжин километр, бараг 50 сая хүнтэй ажээ. Би бээр эдийн засгийн гайхамшигт өсөлтөөрөө Азийн дөрвөн барын нэг хэмээн нэрлэгдсэн энэхүү улсад зорчих боломжийг өдгөөгөөс 4 сар хагасын өмнө олсон юм. Ажлын газраас маань Герман, Солонгос, Монгол гурван улсын хамтарсан төслийн хүрээнд 4 хүнийг Солонгосын Ханбатын их сургууль дээр ажиллах томилолт олгосноор 2 эгч, нэг настай эрэгтэй багшийн хамтаар Гуулин улсыг зорилоо.