Posts

Showing posts from 2014
"Хэнд ч итгэж найдах хэрэггүй, чи л зөвхөн өөрийнхөө төлөө байдаг, өөр хэн ч чамайг хайрлаж, чиний төлөө байхгүй" гэж аавынхаа хэлдэг байсан үгний утга учрыг одоо л ойлгож байх шиг... Хүмүүс ч бодсоноос, итгэж найдаж байснаас шал өөр байх юм аа. Зүгээр л ХУВИА ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ!

Ханиасаа асуух асуулт - Намайг чи хайрласаар байх уу?

Насыг минь илтгэх үрчлээ нүүрэнд минь тодорч ирэхэд Намайг чи одооных шигээ хайрлаж чадах уу Намба сууж ач зээгээ тойруулсан эмээ болоход Наалинхайтан тэвэрч духан дээр минь үнсэх үү Он цагийн эрхээр бие минь жижгэрч бөгтийхөд Одооных шигээ чи гараас минь хөтлөөд алхах уу Олон хүүхэд төрүүлж гоолиг бие эвдрэхэд Огтоос тэрийг тоохгүйгээр нандигнан хайрлаж чадах уу Сэргэлэн бор нүдний харц алсран сүүмийх үед Сэвгүй хайраар чи надруу ширтсээр байх уу Хуримын бөгж зүүлгэсэн сүмбэн хуруу мойнийход Хувирашгүй сэтгэлээр чи намайг хайрласаар байх уу Гэзэгний минь өнгө цасны өнгөтэй ижилсэж Гэнэн хонгор ааль намрын шувуудтэй буцахад Нар шиг гэрэлтсэн өдрүүдэд минь надтай хамт байсан шигээ Насны эцэс хүртэл дэргэд минь чи байх уу

Яг одоо өөдрөг байх 10 шалтгаан

1. Хүүгээ цэцэрлэгт өгчихөөд уйлаад үлдэхэд нь өдөржин сэтгэл өвдөх юм. Гэхдээ орой болгон хүүгээ авахдаа ээжийгээ хараад баярлаж байгааг нь харах, өвөртлөөд унтах хичнээн жаргалтай гээч. 2. Өглөө нөхөр хүү хоёроо хаа хол нисэхээс ажил, цэцэрлэгт нь хүргээд ажилдаа ирнэ, орой ажлаа тараад хүүгээ авна, дараа нь нөхрөө авна, тэгээд нисэхрүү гэрлүүгээ явна. Энэ бол гэрийн ажил болон бусад хүмүүст сатааралгүй нөхөртэйгөө тайван ярилцах бас хүү минь бага ч гэсэн нойр авах боломж юм шүү дээ. 3. Сүүлийн үед ажлаасаа залхаж өөр ажил хиймээр санагдаад байгаа. Гэхдээ энэ ажил надад өглөө хоцрох, орой эрт явах, өдөр чухал ажлаа амжуулах боломжийг олгодог уян хатан ажил юм. 4. Нөхөр маань ойрдоо ажил нь ихсэж, илүү цагаар ажиллана гэсэн. Гэхдээ мөнгө хэрэгтэй үед илүү цагийн мөнгө авах нь бидэнд хэрэгтэй. 5. Ойрдоо мөнгө муутай, гадуур зугаалж, дэлгүүр хэсч чадахгүй жоохон тийм байгаа ч гэр бүлдээ, хань болон хүүдээ гаргах цаг яалт ч үгүй ихсэж байгаа юм. 6. Заримдаа аав ээждээ нэмэр болж тус...

Яах вэ?

Дотор давчдаад нэг л биш байна. Нэг л болж өгөхгүй байгаа юм шиг, буруу яваад ч байгаа юм шиг, худлаа инээгээд ч байгаа юм шиг, аз жаргалтай дүр үзүүлээд ч байгаа юм шиг нэг л биш байна. Яах вэ? Хэн нэгэнд яримаар ч юм шиг. Гэхдээ яг ярья гэхээр хэнд юу ярихаа ч мэдэхгүй байна. Хэн намайг ойлгож сонсоно гэж. Ойлгоод сонсох хүн байлаа гэхэд би юугаа ярина гэж. Учир нь олдохгүй нэг л болохгүй байна гэдэг үгээ хэлнэ гэж үү. Юу хийгээд байгаагаа, юу хийх ёстойгоо, юу хиймээр байгаагаа юуг ч ерөөсөө ойлгохгүй байна. Зүгээр л нэг л давчуухан байна. Өөрийгөө голоод сэтгэлээр унаад ч байгаа юм уу, эсвэл өрөөл бусад хүмүүс санаанд хүрэхгүй ч байгаа юм уу. Ямар ч л байсан тайван биш байна. Яах вэээээээ???

Сайн эхнэрийн бяцхан заль

Image
Гэр бүлийн аз жаргалыг хосууд хамтран бий болгодог. Мэдээж үүнд эмэгтэй хүний оролцоо, нарийн нандин ухаан маш их хэрэгтэй. Эмэгтэй танд хэрэг болохуйц дараах зөвлөгөөг хүргэе.  Гэрийн бүх ачааг өөртөө битгий үүрүүл Эмэгтэйчүүдийн ихэнх нь өөр өөрийгөө гэрийн эзэнд өргөмжлөчихдөг. Эрчүүдийн хийх ёстой зүйлийг урдуур нь орж хийснээр эхнэртээ туслах сэтгэлийг нь бүрмөсөн үгүй хийдэг. “Эхнэр хийчихдэг юм гэсэн” залхуу занд эрчүүдийг сургах хэрэггүй. Үүний оронд та түүнээр туслуулахыг хүсч байвал эмэгтэй хүнийхээ ялдам зөөлөн зангаа  ашиглах хэрэгтэй. Тэгвэл тэр өөрийнхөө хүслээр таны баатар болохыг хичээнэ. Гэр бүлийнхээ төлөө хийсэн бага ч атугай зүйлийг нь үнэлж, магтаж байгаарай.
Бороо ороосой... Бороо орохыг үзээгүй нэг л их удсан юм шиг санагдах юм. Өнгөрсөн жил гам алдчихна гээд борооноос зугтаж зуныг мэдрээгүй байсаар өнгөрөөчихжээ. Одоо л бороо орохыг, бүр шалба норгосон бороо орохыг тэсэн ядан хүлээж байна. Тээр нэг жил найзуудтайгаа жижигхэн кафегаас гарч ирээд бороонд норон инээлдэн гүйж байсан шиг, дараа нь найзуудыгаа явуулчихаад ганцаараа гуниглан зогсож байсан шиг, түүнтэйгээ танилцаад удаагүй байхдаа хамтдаа шиврээ бороонд нортлоо оройжин алхаж байсан шиг, тийм нэг бүгдийг угаасан, сэтгэл хөнгөн гуниглуулж бас сэргээсэн бороотой үдшийг би хүлээж байна. Бороо ороосой...

Ажилдаа орлоо

Дөрвөн сарын нэгэн. Ингээд бараг 1 жилийн дараа ажилдаа эргэн орлоо. Мөн ч их хүлээлээ дээ гэдэг шиг хүүгээ 6 сар болонгуут орно гэж байсан яван явсаар одоо л орж байна. Хүү минь одоо 10 сартай мундаг том залуу болжээ. Ажилдаа эргэн ортол бүтэц бүрэлдэхүүн, ажилчид, ажил гээд өөрчлөгдөөгүй зүйл алга. Өглөө ирж өрөөгөө цэвэрлэчихээд юу хийхээ мэдэхгүй толгой эргээд сууж байна. Ямар сайндаа энд юм бичээд суух завтай байхав. Даргаас асууж хурлын тов зарлуулчихаад сууж байна. Нэг мөсөн тэндээс л эхлэхгүй бол хаанаас нь эхэлж ажилтайгаа танилцахаа ч мэдэхгүй сууж байна. Бүтэн жилийн хугацаанд үнэхээр ганцхан бичлэг оруулах л зав гаржээ. Тэгэхээр ээж хүний ажил ямар болох нь харагдаж байгаа биз. Гэхдээ амжуулж болно л доо. Миний л боломж таарахгүй байсан юм. Заримдаа нэт байхгүй, цаг зав болохгүй, бичих сэдэл төрөхгүй, хүү надтай зэрэгцээд л компьютер булаацалдаад юун бичих. Одоо бол ажилдаа орсон хүн завсар зайгаараа амжуулаад байж болох байхаа.  Жил ажил хийгээгүй хүний хувьд одоо б...

Англи хэлний өргөн хэрэглээний 200 өгүүлбэр

1. I see - Би ойлголоо  2. I quit! - Би болилоо  3. Let go! - Явуулаач  4. Me too - Би ч гэсэн  5. I will do my best ! - Би хамгийн сайнаараа ажиллах болно!  6. No way! - Яг ш дээ.  7. Come on - Алив.  8. Hold on - Байж байгаарай  9. I agree - Би зөвшөөрчихнө, би ч гэсэн  10. Not bad - муугүй шүү  11. Not yet - Одоохондоо арай болоогүй байна  12. See you - Баяртай  13. Shup up! - Амаа тат, дуугүй бай  14. So long - Мөд уулзая, түр баяртай  15. Why not? - Яагаад үгүй гэж  16. Allow me - Алив би хийе  17. Be quiet! - Чимээгүй!  20. Have fun! - Сайхан хөгжилдөөрэй  18. Cheer up! - Амжилт  19. Good job! - Сайхан ажил, Сайн ажиллаа.  21. How much? - Хэдий үнэтэй  22. I’m full - Би цадчихлаа  23. I’m home - Би гэртээ  24. I’m lost - Би төөрчихлөө  25. My treat - Би даая.  26. So do i - Би ч гэсэн  27. This way - Энэ зүг  28. After yo...