Posts

Showing posts from July, 2025

7-р сарын тэмдэглэл

7 дугаар сарын арван найман, 7 хоногийн сүүлийн ажлын өдөр буюу Баасан гариг, Австрали улс, Сидней хот, 400 Жорж стрийт, Телстра группын төв оффисын 8 давхарын 88-р ширээнээс тэмдэглэл хөтөлсүү 😅 Жоохон далжигар хөдөлсөн байна, уучлаарай. Ажлын сүүлийн өдөр болохоор хүн багатай, ажил багатай. Гэнэт ойрд бичээгүй тэмдэглэлээ бичмээр санагдаад... Хүүхдийн сургуулийн амралт болсон учраас оффис дээрээс ажиллаж байгаа юм аа. Хүүхдүүдээ тэгээд яасан бэ гэж үү? Ачтай буянтай ижий минь ирсэн учраас амар тайван энд суух боломж олдож байна даа. Аль насны буян болоод гурвын гурван хүүг минь асарч, намайг ажил хийх боломжоор үргэлж хангадаг ийм буянтай ээжийн охин болж төрсөн юм бол доо. Анх ээжийнхээ хажууд очиж төрнө гээд Эрдэнэт явж байсан. Дараа нь хотод төрөхөд ээж минь ирээд намайг ажилд ороход хүүг минь харж байгаад Эрдэнэтрүү аваад явсан. Одоо 3 дахь удаагаа бүр Австралид ирээд хүүг минь хараад сууж байх гэж. Аваад явчихъя гээд л, бид 2 үгүй гэж гүрийгээд л байцгааж байна даа. Хүүхдүүдээс...

6 сарын 27-ны шөнө бичсэн тэмдэглэл

Шөнийн мэнд!  Яг юунаас эхлэж бичихээ мэдэхгүй байна. Нэг тийм гунигтай ч юм уу эмо цаг үе байнаа.. Ханийн минь аав бурхны орныг зорьсоон. Яг долоо хонож байна. Олон ч эмчилгээ хийлгэж, их ч хичээлээ, их ч зовлоо доо аав минь. Бие нь муудсаар муудсаар энэ хорвоог орхичихлоо. Одоо өвдөх өвдөлтгүй, сайхан газар байгаа гэж найдаж байна. Аавын бие эрчимтэй муудаж, нөхрийн дүү гадаадруу сар гаран хугацаатай явах болсноор, нөхөр Монголруу явсаан. Аавыг ухаан саруул, хөл дээрээ тогтох тэнхэлтэй байгаа дээр нь очиж, аавтайгаа ярилцаж суугаад, эмийг нь хэсэг ч болов дөхүүлж, өргөж тэврээд эмнэлэгрүү зөөж, эцэст нь амьсгал татахад нь дэргэд нь толгойг нь түшиж чадсандаа бага ч болов сэтгэл нь уужирч, олон жил аав ээжээсээ хол байсан гэмшлээ хугасласан байх гэж найдаж байна. Яг жил гарны өмнө бид аавыг 8 дахь химийн эмчилгээндээ ороод байхад нь цагаан сараар гэнэт очиж билээ. Хүүхдүүдээ хараад баярлаж, хөөрч, уйлж байсан нь өчигдөрхөн мэт санагдаж байна. Бага хүүгээ аваачиж ганц үнэрлүүлэхсэн...