Posts

Showing posts from September, 2024

Гэнэт орж ирсэн бодол

Image
Гэнэт нэг эмормоор ч юм шиг үгүй ч юм шиг сонин мэрдэмж төрөөд байна. Уг нь бас нэг бие даалт хийхээр сууж байгаа юм. Өглөө 2 хүүхдээ хичээлд нь явуулахдаа жоохон загнаад гаргачихсан чинь сэтгэл жоохон тавгүй байсан юм. Ер нь дандаа л хайртай шүү, амжилт хүсье гэх мэт үг хэлдэг. Хааяа явах болчихоод байхад бүрэн бэлдээгүй, юм хумаа хайгаад удаан хөдлөөд байгаа нь уур хүргээд, өнөөдөр тэр өдрүүдийн л нэг байлаа. Сүртэй юм биш л дээ. Тэгээд сэтгэлээ жоохон сэргээж эрч хүч авъя гэж бодоод нэг подкаст сонссон юм. Тэр хоорондоо бас хоолоо идээд, кофегоо чанаж уугаад их л бэлдэж байна юм хийхэд хэхэ. Барилдахаасаа таахалзана гэдэг шиг л. Өчигдөр өнөөдөр 2 санамсаргүй нэг залуугийн өөрөө хийсэн болон хүний подкастад оролцсон 2 дугаарыг дарааллаад сонсчихлоо. Гүүгл, Майкрософт гэх мэт миний мөрөөдлийн газруудад ажиллаж байсан, байгаа мундаг залуу байна. Голчлон аливаа юмыг хийхдээ үр дүнтэй байлгахын тулд төвлөрөх, зоондоо орох, урсгалдаа орох талаар ярьсан дугаарууд байсан юм. Надад их хэрэгт...

Сайн байна уу, 9-р сар?

Image
За яг сарын дараа эргээд ороод ирлээ. Юм хийж байгаад дуу сонссон чинь нээх гоё юм бичмээр санагдаад ороод ирлээ. Ер нь бол гэхдээ огт бичихгүй биш бичиж байгаа. Хааяа бүр дэмийрмээр санагдаад ворд дээр бичээд, эсвэл компьютер дээрээ өөртэйгөө ярьж видео хийгээд л, янз бүрээр мэдрэмжээ гаргах гэж хичээж байна. Ер нь л тэмдэглэл хийх дуртай төрлийн хүн юм байна. Тэр нь бичвэр, бичлэг, зураг аль нь ч байж болно. Гэхдээ энд тэмгэдлэл бичихдээ би дор хаяж нэг удаа уншаад постолдог бол зөвхөн компьютер дээр хадгалах зүйлсийг эргэж харах ч хэрэггүй, хэн ч уншихгүй гэж бодохоор амар ч юм шиг.  За бид 2 нь өнөөдөр 28 долоо хоног 5 өдөртэй болж байгаан байна. Саяхан 28 долоо хоногтой ээлжит үзлэгтээ орсон. Миний даралт, хүүхдийн зүрхний цохилт хэмжиж, зарим нэг асуумж асууж тэмдэглэл хөтлөөд, дараагийн үзлэгүүдийн цагийг товлосон. Одоо дахиад 3 долоо хоногийн дараа үзүүлнэ, тэгээд л дахиад 3 долоо хоног, дараа нь 2 долоо хоногийн зайтай гэх мэт. 36 долоо хоногтой эход харуулна.  Тэгээд...