Posts

Showing posts from June, 2024

Сайн байна уу, 7-р сар!

Image
Шинэхэн сарын мэнд ээ!  Ойрдоо онцын сонин багатай байна даа. Хүүхэд маань 20 долоо хоног хүрч ээжийнхээ гэдсэнд байх хугацааныхаа талд нь ингээд ирлээ. Энэ долоо хоногт хяналтын эмчдээ очиж үзүүлнэ. Тэрнээ өмнө эход үзүүлэх ёстой. Маргааш үзүүлэхээр цаг авсан. Хөдөлгөөн нь надад мэдргэддэг болсон, хөдлөхөөр нь нэг л хөөрхөн санагдаад байдаг юм. Энэ дотор ингээд нэг жижигхээн хүүхэд нааш цааш хөдлөөд байгаа гэж төсөөлөхөөр улам их хайр хүрээд байдаг. Гэдэс маань илт мэдэгдэхүйц томроод байгаа. Багахан шиг жин нэмээд өөрөөрөө төрөх боломж байна уу, эрэлхийлнэ гэж бодож байгаа ч 2 төрөлтийн дараа болохоор тийм ч их бас найдахгүй байна аа. Харшил маань ойрд овоо гайгүй болоод байгаа. Хамраараа бүтэн амьсгаа авч, нус нулимстайгаа холилдохгүй байна гэдэг чинь жаргал байсан байна. Өнөөдөр гадуур ажилгүй байсан болохоор гэртээ тухтай сайхан байна аа. Ажилдаа дараалласан өдрүүд ажиллахаар их ядраад байгаа болохоор менежертээ хэлээд, энэ долоо хоногт дундаа завсартай 2 өдөр л ажиллах болсон...

Шинэ мэдээ ба хагас жилийн тайлан

Image
Цаг хугацаа хурдан юм аа. Бужигнаж байтал хагас жил яах ийхийн зуургүй өнгөрчээ. Өмнөх бичвэрт бичсэнчлэн он гараад удалгүй эх орон, ээж аавдаа очиж золгох шийдвэр гарган нутгийн зүг хүлгийн жолоо залсан билээ. 3 долоо хоног нүд ирмэхийн зуур өнгөрч 3 сар гаргаад буцаад Сиднейдээ ирж ажил амьдралдаа орсон. Монгол явахаас өмнө ажиллаж байсан дэлгүүрээс түр биш байнгын ажилтан болох санал тавьсан бөгөөд нэг хэсэгтээ тэндээ ажиллаж байх шийдвэр гаргасан учир эргэж ирээд шууд ажилдаа орсон.  Удалгүй улаан өндөгний баярын амралт болж, гэр бүлээрээ усан онгоцны аялалд явж бас нэгэн дурсамжыг бүтээгээд ирсэн. Сидней хотоос эхлэлтэй, Queensland мужийн Moreton хэмээх арлын Tangalooma гэдэг эрэг хүрээд буцаж ирэх 4 хоногийн аялал байсан. Энэ талаар бараг тусдаа бичвэр оруулсан нь дээр байх.  Аяллаас ирээд удалгүй гэр бүлээрээ өөр хотруу нүүнэ гэсэн төлөвлөгөөтэй байлаа. Харин аялалд явахынхаа өмнөхөн дахин бие давхар болсон гэдгээ мэдсэн юм. Саяхан харамсалтай зүйл тохиолдсон учир бид 2...