Posts

Showing posts from March, 2023

5 жилийн дараа...

Image
5 жил. Хир урт хугацаа юм бэ? Хүний амьдралын ухамсартай бөгөөд хамгийн идэвхитэй байх хугацааг 50 жил гэж авч үзвэл тэрний 10 хувь нь. Австрали улсруу хөлгийн жолоог залснаас хойш яг таван жил болжээ өнөөдөр. Сурахыг хүсэж байсан их сургуулийнхаа кампуст, дүүрэн шар цэцэгтэй модны хажууд, бор өнгийн модон ширээ сандал дээр суугаад үүнийг бичиж сууна. Бичиж дуусгаад хичээлээ хийнэ. Төгсөх семестер учраас хийх юм ихтэй их л завгүй байгаа. Оюутнууд зогсоо зайгүй хөлхсөн их сургуулийн гудамж, хуучин классик загварын барилгууд, шинэ шилэн хичээлийн байрнууд, дүүрэн номтой, дүүрэн оюутантай ч чив чимээгүй номын сан, нов ногоон зүлгэн дээр оюутнууд хэвтэх нь хэвтээд суух нь суугаад, хичээлээ хийх нь хийж амрах нь амарна. Том оо модны дор тойроод байрлах модон сандал, кофе шоп, модны завсраар гялалзах нарны гэрэл. Таван жилийн өмнө ирчихээд энэ гудмаар ганцаараа алхаад, энд сурахыг мөрөөдөж, ийм олон хүүхдүүд энд сурдаг байхад би яагаад нэг нь байж болдоггүй юм бол гэж бодож байж билээ. Тэгээ...

Гуравдугаар сар

Image
Бичвэрээ эхлүүлэх үг, өгүүлбэр олддоггүй ээ.  Ямар сайндаа ийм гарчиг өгч байхав.  Гэнэт л зүгээр бичмээр санагдаад гэх үү дээ. Хичээлээ хийхээр суусан боловч нэг л төвлөрч чаддаггүй. Хичээл эхлээд 20 хонож байна. 3 дахь долоо хоног дуусч байна гэсэн үг. Цаг хугацаа хурдан байна шүү.  Он гарснаар олон л үйл явдал тохиолдож, зав муутай нилээд бужигналаа. Юун түрүүнд эгч маань Монголоос ирсэн байдаг аа. Хоол унд хийгээд өгөх хүнтэй, хов базах ханьтай сайхан байна аа. Эндэх таалагдаж байна, бүр визээ сунгаад үлдэнэ, удна гэсэн. Аяллын визтэй учраас ажиллах эрхгүй боловч ямартай ч бичиг баримт шаардахгүй аятайхан ажил олоод хийж байгаа. Мөнгөө цуглуулж байгаад сургалтын виз мэдүүлэх гэж байгаа юм. Их олохгүй ч бага гэж голохооргүй, болохоор л байна одоохондоо. Бага багаар гадуур дотуур явж юм үзүүлж харуулж байгаа ч цаг хугацаа болон санхүү гэх мэт хязгаарлагдмал нөөцүүдийн улмаас бас яг сайн явж чадахгүй л байна даа. Удах юм бол юундаа ч яарах билээ. Сониноос бид хэд усан үз...