Posts

Showing posts from May, 2022

Дахиад сургууль дээрээс...

Image
За өнөөдрийн гол даваагаа давсаан. Багаараа хийсэн бие даалтын кодоо хамгаалахаар эртхэн ирж суусан боловч, сургууль дээр зарим багш нар ажил хаялт хийгээд хамгаалалт онлайнаар болохоор болсон. Нэг оюутанд 5-7 минут зарцуулагдана. Нэрсийн жагсаалт гарсан чинь эхнээсээ 2-т тавигдчихаж. Зовлонгийн түргэн нь. Тэр нь амар юм уу даа. Тэгээд жоохон сандраад орсон чинь азаар миний хийсэн юмнаас л асууж байна. Өөрийнхөө хийсэн юмыг тайлбарлаад өгөлгүй яахав. Хугацаа бага байсан учраас их ч юм асуусангүй. Тэгээд л дуусчихлаа. Бэлдэж, сандарч байснаа гэнэт хурдан болоод дуусчихаар чинь сонин гэнэт юу хийхээ мэдэхээ больдог юм байнашдээ хэхэ. Тэгээд нэгэнт ирсэн байгаагийнх бусад юмаа ахиулахаар жоохон суулаа. Эртхэн харьдаг юм уу гэснээ ганц юм биччихээд явъя гээд бичээд сууж байна. Эрт ч гэж дээ, 23:30 болох гэж байна. Маргааш болохоос өмнө харьчихдаг юм уу гээд л.  Одоо нэг багаараа тавих илтгэл, нэг бие даалт 2 л үлдлээ дээ. Тэгээд шалгалтандаа бэлдэж эхэлнэ ээ. 12 хоногийн дараа том хүүг...

Сургууль дээрээс шууд...

Image
За сургуулийн номын сангаас гялс нэг бичвэр оруулчихъя. Уг нь хийх юм ихтэй байгаа л даа. Гэхдээ одоо цаг хүрэхгүй хугацааны дараа нэг лекц эхлэх гээд тэр дээр авах жижигхэн тестэнд бэлдчихсэн. Өөр юм хийе гэхээр нойр хүрээд, унтая гэхээр унтаж болохгүй байна.  Өнөөдөр хичээлийн сүүлийн долоо хоногийн эхний өдөр. Энэ долоо хоногт бүх хичээлүүд хаагдаад шалгалтын долоо хоногууд эхэлнэ. Ухаарлын долоо хоног гэх үү дээ... ...Гарч кофе авч уугаад, авчирсан 'Орёо'-тойгоо идчихлээ. Таргалуулдаг ч гэсэн би ингэж идэх дуртай. Ер нь нөгөө Монгол охинтойгоо нийлж хичээл хийдэг болсноос хойш бид 2 өдөржин идэх уух юм ээлжилж эргүүлээд нилээд таргалах шинжтэй байгаа. За яахав яахав, хичээлээ дуусгаад турчихъя.  Багаа зөв сонгохгүй бол балрана гэдгийг ойлгосон байсан ч гайгүй гаруудтай баг болчихлоо гэж бодоод балай юмнуудтай нэг баг болоод нэг хичээл дээр бие даалтаа дутуу хийж хураалгасаан. Муусайн юмнууд надад заагаад л, өөрийнхийгөө дуусгачаад тусламз энэ тэр гээд томроод л байсан цага...