Posts

Showing posts from June, 2020

Чанга охид уйлдаггүй

Хүний амьдралд баяр, гуниг ээлжилдэг нь хорвоогийн жам юм болов уу даа. Өнөөдөр ёстой онцгүй өдөр байлаа. Ойрдоо нуруу өвдөөд, олигтой хөдлөж чадахгүй, эмнэлэгээр явж арай гэж нэг оношоо тодруулахтай зэрэгцэн, өөр нэгэн муу мэдээ сонслоо. Аав минь амны хорт хавдар гээч муухай өвчинтэй болсон байж магадгүй гэсэн. Аманд нь юм гараад зөндөө удаж байхад хэлэхгүй явсаар өвдөөд болохоо байхаар нь хэлж байх юм. Охиныхоо санааг зовоочихно гээд гайгүй болохыг нь, ядаж Монголдоо очихоо хүлээгээд л байсан байх даа. Мэдэхгүй юм ховорхонтой аав минь өөрөө юу гэдгийг нь бараг мэдчихээд хэлсэн нь, эмчийн хэлсэнтэй яг таараад эцсийн шатны шинжилгээ өгөөгүй байхад би ч аль хэдийн сэтгэлээр уначихаад байж байна өө. Гэхдээ "Чанга охид уйлдаггүй" биз дээ. Аав ч тэр, би ч тэр хэн хэнийгээ сэтгэлээр унагачихгүй, зовоочихгүй юмсан гээд аль аль талдаа л зүв зүгээр юм шиг царайлаад л байж байна. Өнөөдөр шинэ утас авч өгсөн чинь баярлаад л өдөржин тэрийгээ үзэж, оролдож өдрийг өнгөрөөж байх шиг байна...

Миний ээж болсон өдөр

(06-03 шөнө дунд) Одоогоос яг долоон жилийн өмнөх энэ өдрийн, энэ цаг бол эмнэлгийн орон дээр ээж болох цагаа хором хормоор тоолон хүлээж байсан гайхамшигтай мөч юм.... (06-04 өглөө) Яагаад ч юм нэг л догдлоод байх юм. Хүүгийнхээ төрсөн өдрийг өмнө нь зөндөө л хийж байсан хирнээ өнөөдөр нэг л онцгой юм шиг догдлоод байна хэхэ. Миний үр ээждээ ирээд долоон жил болжээ. Ээж нь дөнгөж 23 настай байсан гэхээр их л жоохон хүүхэд байсан санагдаад байх юм. Цаг хугацаа гэж... Хонгор жаахан үр минь Хорвоог гэрэлтүүлж ирсэн нархан минь Үүр шөнийн заагаар ирж Үдлэж буусан цолмон минь Хайрын минь гэрч болсон зулзаган нахиа минь Хатан заяаг минь бөхөлж мэндэлсэн сувдхан минь Дэргэд минь өндийсөн хайрын ургамал минь Дэггүй насыг минь ижий заяагаар сольсон эрдэнэ минь Үр минь болон наддаа заяасанд баярлалаа Өнөөдөр чиний минь хорвоод мэндэлсэн өдөр Өөдөсхөн хүү минь чи ээждээ өргүй шүү Үнэн худлын орчлонд зөв л мөртэй амьдраарай Сэтгэл хөдлөөд хэдэн мөр тэрлэв 😄...