POP ба IMAP
POP болон IMAP протоколууд нь remote серверээр дамжин мэйлд хандахад зориулсан стандарт протоколууд юм. Эдгээр нь таны хаана байгаагаас үл хамааран байгаа газарт тань мэйлийг тань дамжуулах боломжтой. POP , IMAP 2 нь хоёр өөр аргаар ажилладаг. POP – Post Office Protocol POP нь эхлээд таны мэйлийг серверээс уншдаг. Та мэйл сервертэйгээ интернэтээр холбогдоод РОР протоколоор мессежнийхээ хуулбарыг татаж аваад холболтоо салгана. Харин таны авсан мэйлүүд серверээс устгагдах болно. Хэрэв шаардлагатай бол ( өөр төхөөрөмж эсвэл програмаар ) дараа дахин татаж авахаар сервер дээр мэйлүүдийнхээ хуулбарыг үлдээж болно, гэхдээ таны төхөөрөмж болон мэйл серверийн хооронд 2 замын синхрончлол байхгүй.