Posts

Showing posts from April, 2013

Цаг үе үү, цаг агаар уу

Хавар болоод тэр юм уу, эсвэл нийгэм нь үнэхээр ийм яадгаа алдчихаад байгаа юм уу. Хүмүүсийн сошиал ертөнц дэх бухимдал үнэхээр их юм аа. Аль нэг сайт дээр тавигдсан мэдээллийн дор түм буман бухимдсан сэтгэгдэл. Бие биенийгэээ хараана, мэдээний нийтлэлчийг хараана, мэдээнд дурдагдсан хүмүүсийг өөр өөрийнхөөрөө хараана. Би мэдээллээс хоцрохгүйн тулд ийш тийшээ их чихээ сортойлгож, нүдээ бэлчээнэ л дээ. Гэхдээ би тэрийг мэдээлэл гэж хүлээж авдагаас биш хүмүүс шиг "боож үхмээр юм" гэж ирээд сэтгэгдэл бичиж бухимдлаа гаргах хэрэг надад байдаггүй. Үнэхээр тэгж их бухимдаж, бухимдлаа тэнд гаргаж, гаргаснаараа ямар нэг асуудлыг шийднэ гэж үздэг хэрэг үү. Фэйсбүүкийн олон хүнтэй группт үзэл бодлоо хэлж бие биенээ буруутгаж, сүүлдээ нөгөөх нь эцэс төгсгөлгүй хэрүүл болно. Бусад нь "болиоч, хар энергитэй юм..." гэсэн мөртлөө хойноос нь "угаасаа тэрний л бурууштээ анхнаасаа тэр нь..." гэж ирээд л улам даамжруулна. Сонин хүмүүс их байх юм аа. Олон хүний анхаарал татс...

Нэг мөрөөдөл

Би их олон мөрөөдөлтэй. Хийх, байгуулах, хэрэгжүүлэх хүсэлтэй их олон зүйл надаа бий. Мөрөөдлийнхөө төлөө хийсэн барьсан, төлөвлөгөөтэй хэрэгжүүлсэн зүйл надад одоогоор байхгүй л дээ. Гэхдээ л хэзээ нэгэн цагт биелнэ гэдэг би итгэдэг. Миний нэг мөрөөдөл бол хүүхдүүдэд зориулсан асрамжийн газар байгуулах. Эцэг эхгүй хүүхдүүийг авахаас гадна, эдгэшгүй хүнд өвчин зовлонтой, нийгмийн харилцаанд орж чаддаггүй олон олон хүүхдүүдийг сурах, боловсрох, төлөвших, нийгмийн харилцаанд орох тал дээр нь туслаж дэмждэг байгууллагыг бий болгохыг хүсдэг. Онош нь тодорхойгүй өвчнөөр өвдөөд шаналж яваа, сэтгэцийн өвчинтэй төрөөд нийгмээс тусгаарлагдсан, хариуцлагагүй эцэг эхээс болж наснаасаа эрт зовлон үзэж байгаа, бидний мэдэхгүй тоочоод баршгүй олон зүйлээр шаналж байгаа бяцхан үрс, үрсээ тэврээд хөл хүрэх газар хүртлээ гүйгээд ч тусыг олоогүй олон олон ээж, аавуудад туслахыг хүсч байна. Мөрөөдөл минь одоогоор эхлэлээ ч олоогүй хэдий ч хэзээ нэгэн цагт биелнэ гэдэгт итгэж байна. Сэтгэл байхад өвсөөр ...