Posts

Showing posts from August, 2012

Ухаантай болох есөн арга

Сэтгэл зүйчид болон хүний биеийн үйл ажиллагааг судлаачид хүн ухаантай болохын тулд хийх шаардлагатай зүйлсийн жагсаалтыг гаргажээ. 1. Их юм бичиж бай Хүн тогтмол юм бичиж байвал тархинд байнга шинэ санаа төрж эхэлдэг. Мөн энэ үйлдэл нь юмыг дүгнэж цэгнэх, сэтгэн бодох сайхан дасгал болно. Үүнээс гадна үзэг юм уу, харандаагаар бичих үед гарын тодорхой цэгүүдэд тасралтгүй иллэг хийгдэж, ой ухаанд сайнаар нөлөөлдөг аж. Тэгэхээр бидний эцэг, эхийн хөтөлдөг байсан өдрийн тэмдэглэл, хувийн хэргийг сэргээхэд илүү зүйл болохгүй. Гэхдээ заавал гараараа л бичих хэрэгтэй. 2. Хором бүрийг ашигтай өнгөрөөхийг хичээ Жишээ нь, та хэн нэгнийг хүлээж байгаа ч юм уу, зүгээр л явган зугаалж байхдаа радиогоор хэрэгтэй мэдээлэл сонсон цагийг ашигтай, өгөөжтэй өнгөрөөж болно. Хүн жилд дунджаар 200 гаруй цагийг тээврийн хэрэгсэлд өнгөрөөдөг аж. Энэ их цагийг уншиж, сонсч өөртөө ашигтайгаар өнгөрүүлснээр таньд л тустай.  3. Их тоглож бай Зарим үед маш энгийн логик тоглоом ч бидний о...

Уйтгартай

Уйтгартай блог минь сайн байна уу. Уйтгартай өдрийн мэнд. Чи уйтгартай учраас чамтай уйтгараа хуваалцахад аятайхан байдаг юм. Яагаад чи уйтгартай гээч, яагаад гэвэл чамайг хүмүүс уншдаггүй. Тэгтэл яагаад би энд уйтгараа хуваалцах дуртай байдаг гээч, бас л хүн уншихгүй болохоор л тэр. Ажил гэгч дэндүү уйтгарын, орчин байдал нь ч тааруухан, хамт ажиллагсад нь ч гунигтай. Компьютер, компьютерийнхаа ард тачигнуулж, мэндийн зөрүүнд дуугарч байвал баярлах нь тэр. Найзууд гэвэл бас л уйтгартай. Орой завтай үедээ халуун кофе ч бай, халбага пиво ч бай хувааж уугаад гунигаа үргээх хүн алга байна. Өнөөдөр ийм ажилтай, тийм уулзаатай, нөхөр найз залуу хүлээж байна, ядраад байна, бөөнөөрөө л уулзъя, дараа болъё. Хариултыг нь одоо өөрөө мэддэг болохоор асуух ч илүүц хэрэг. Гэхдээ тэд хүссэн зүйлдээ зав гаргасан тухай сураг сонсогдож харагдаж л байдаг. Хүсээгүй учраас надтай уулзахгүй, тун уйтгартай. Ер нь л уйтгартай юм, энэ залуу нас. Хүмүүс хөгжилтэй өнгөрөөгөөд байхад би л уйдаад байх шиг. Эсвэл...

Би бүсгүй хүн

Эр хүний дэргэд элгэмсүүхэн эрхлэх гэж, эр хүн гэдгийг нь илэрхийлэх бүхэнд шунан дурлах гэж, эр сэтгэл, эр ертөнцийн хөрснөө ургах гэж, эрдүү алхаа, эрэмшүү зориг, халимаг үс, ширүүхэн ч юм шиг арьсных нь ширхэгийг мэдрэх гэж, ядраад харихад нь халамжлан угтах гэж, яараад ирэхэд нь инээж тосох гэж, дуртай хоолыг нь хийх гэж, хөлс үнэртсэн цамцыг нь угаах гэж би бүсгүй хүн болж төрсөн. Гэзгийг минь эв хавгүйхэн задлахыг мэдрэх гэж, гэрээ дүүргэн суухыг нь харах гэж, ээж байх гэж, энгэрт нь хяраад туних гэж уурлахад нь аргадах гэж, уйлахад нь нулимсыг нь арчих гэж, бүдрэхэд нь түших гэж, өндийхөд нь тулах гэж би эр хүний дэргэд эмэгтэй хүн болж төрсөн. Алдааг нь хуваалцах гэж, амлалтыг нь урамшуулах гэж, онгироход нь хөөргөх гэж, олзонд шунахад нь олныг ухааруулах гэж, өглөөд яарахад нь өвөртөө хоргодуулах гэж, өнгө дагахад нь өөртөө татах гэж, үдэш ирэхэд нь үрээ тэврээд угтах гэж би бүсгүй хүн болж төрсөн. Хатуу үгийг нь давах гэж, халираад буцахад нь омогшуулах гэж, хард...

1995 оноос өмнө гарсан Монгол романууд

http://bayasgalanb.blogspot.com  блогоос энэхүү хэрэгтэй жагсаалтыг авлаа. Өөрийнхөө уншсан хэдийг дундаас нь олж тэмдэглэхэд жоохон ичмээр л санагдлаа. Бүгдийг нь биш юмаа гэхэд боломжоороо уншихыг хичээнэ ээ. I. Ч. Лодойдамба “Алтайд” 1949, 1955 2 Б, Ринчен “Үүрийн туяа” (гурамсан) 1951, 1955. 1981. 1994 3 Д. Сэнгээ ”Нэгэн нутгийнхан” /Дуусгаагүй/ 1959 4. 3. Баттулга “Хөх тэнгэр” 1960, 1995 5. Л. Түдэв “Уулын үер” (хоймсон) 1960. 1965. 1971 6. Д Намдаг “Цаг төрийн үймээн” 1960, 1967. 1988 7. Ч. Чимид “Хавар намар” 1962, 1984 8. 3. Сандаг “Хүний ганц” 1962, 1991 9. Д. Даржаа “Алс холын ертөнцөд зорчсон нь” (зөгнөлт) 1963 10. Л. Чойжилсүрэн “Өвсний шүүдэр” /хоймсон/ 1964, 1983 11. Б Ринчен “Заан залуудай” (хоймсон) 1964, 1966, 1995 12. Ц. Цэдэнжав “Хаврын урь” 1964 13 Д. Мягмар “Нийлэх замын уулзварт” 1964 14. С. Дашдэндэв “Улаан наран” 1964 . 15. Л. Түдэв “Нүүдэл” 1964 16. Р. Чойном “Хүн” (шүлэглэсэн) 1964; 1990 17. С. Дашдооров “Говийн өндөр” (...

Миний аав миний супер баатар

Хүн бүрт өөр өөрийн гэсэн супер баатар бий. Тэр бол ААВ. Миний аав бол миний хамгийн мундаг БААТАР. Миний төлөө бүхнээ зориулж, бүхнийг золиослож, дуусашгүй их хайраар хайрлаж чадах өөр эр хүн энэ хорвоо дээр үгүй. Өнөөдөр аавуудын баярын өдөр. Монголчууд саяхнаас энэ өдрийг тэмдэглэдэг болсон. Сайхан аавдаа, хорвоо дээр намайг ийм хүчирхэг хүн болгож хүмүүжүүлсэн буурал аавдаа "Аавуудын баярын мэнд" хүргээд, та бол хамгийн шилдэг хамгийн супер БААТАР минь байсан, байгаа, байх ч болно гэдгийг хэлээд, томоос том тэврэлт, үнсэлтийн хамт илгээе! Монголын бүх аав нарт жинхэнэ аав, жинхэнэ баатар байж чадсаных нь төлөө энэ өдрийн мэндийг хүргэе! Тэнгэр аавын минь санчиганд намрын хяруу унасныг  Тэнэгхэн жаахан охин нь анзаараагүй явжээ ааваа Тэнэгэр сайхан нуруу нь газартай татагдан бөхийснийг  Танхил бяцхан охин тань ухаараагүй явжээ ааваа Хариу бүрий болтол гадуур баахан хэсчихээд Хариж ирэхэд загнахаар тань гомдох сэтгэл өвөрлөхдөө Жаахан охиноо бүгдээс харамлан ха...