Уйтгартай байна
Сүүлийн үед нэг л уйтгартай тавгүй байна. Төвлөрч юм хийж чадахгүй голд нэг юм зангирчихаад муухай байна. Ийм үед найзууд нэг хань болж сэтгэл сэргээдэгдээ, гэтэл хань болох нь битгий хэл ийм хүн байдгийг мартчихдаг болсон бололтой л байна даа. Гомдоллоод ч нэмэр байхгүй ээ. Улам л өөрийгөө тавгүйтүүлэхийн нэмэр болж байх шиг байна... Уржигдар гадаа нар гараад л, дулаахан, навчис шарлачихсан, цонхоор харагдах модны навч ганц нэгээр унаад л намрын нэг налгар өдөр байсан. Гэтэл өчигдөр салхилаад л,шуураад л, бороо ороод л байсан чинь хөөрхий модны навчийг бүгдийг нь хамаад явчихаж. Харин өнөөдөр ирсэн чинь хэрзийгээд үлдсэн хэдэн мөчир нь нэвсийтэл цасанд дарагдчихаж. Анхны цас орчихлоо. Ийм өдөр найзуудтайгаа бужигнаад л, шуугиад л, зургаа авхуулж гүйгээд их л гоё байдаг байсан даа. Одоо харин тэр тухай бодохоос өөр юм байхгүй ингээд сууж байх муухай байнаа... Ямар гунигтай юм бэ? Ямар уйтгартай юм бэ? Ямар муухай юм бэ?