Posts

Showing posts from January, 2011

Тэнэгхэн минь

Image
Миний хажуугаар зүгээр өнгөрчихгүй яасын, нэгэнт зүгээр өнгөрөөгүйн байж, түүний хажуугаар бас... Тэнэг! Тэгэхэд чи миний хажуугаар  Зүгээр л өнгөрчихсөн бол Зүүдэлгүй тэнгэр мэт энэ хайр Зүсрэх бороо мэт энэ гуниг Чиний хөлийг бараадан Шогшиж одох байсан Тэнэгхэн минь Тэгэхэд чи тэр бүсгүйн хажуугаар Зүгээр л өнгөрчихсөн бол Навч унах мэт энэ хагацал Намайг гээх мэт энэ урвалт Бүсгүйн хөлийг бараадан  Бүгээхэн алсад одох байсан Тэнэгхэн минь                                   by Р.Эмүжин

Дурлаж явсан гэрэлт хөвгүүд минь!

Энэ шүлгийг уншихаар дурлаж явсан хөвгүүд, гэнэн хөгжилтэй үеүд бодогдоод гоё байдагийн. Дурлаж явсан гэрэлт хөвгүүддээ баярлалаа, намайг аз жаргалтай байлгадаг байсанд... Дуртгал бүхний дундаас та нарыгаа эрнэм, Дурлаж явсан гэрэлт хөвгүүд минь Гэзгэнд цэцэг сүлжиж үдшээр хүлээсэн Гэмгүй бага насны торгон цэргүүд минь Таавар оньсого мэт амьдрал үргэлжилж Танхил явсан цаг тэртээ холд үлдэж Танилын төдий бид толгой дохин өнгөрсөөр Таарч ер нь уулзалгүй хичнээн жил болов оо? Өөдөөс чинь ширтдэг зүггүй алаг нүдэн Өнөөдөр яльгүй гунигтай, бас ухаантай болоод Надтай ижил, уулын цэцэг шиг охид Намбатайхан гэргийд болж зүг зүгээд оджээ... Холын цагаан саран нь би байсан гэвэл Хорь ч хүрээгүй та нар минь нялх одод байсан Тэр оддын гэрэлд би хамгийн анх "хэлд орж" Тэнгэрлэг хайрын шүлэг хэн нэгэнд чинь бичсээн. Суудал намхан ширээн доор арван долоотой бөхийж Сурагчийн хувцас шиг нь өнгөтэй хаврын яргуйг авсан Орчлонд надад өгсөн анхны цэцэг тэр байсан....

Хүүдээ бичсэн захидал

Сайн байна уу, хайрт хүү минь. Хэрвээ чи энэ захиаг авбал миний захиа чамд хүрсэн гэсэн үг. Хэрвээ хүрэхгүй бол битгий уншаарай. Чамайг их хурдан уншдаг болохоор чинь би их удаан бичиж байна аа. Энд цаг агаар сайхан байна. Өнгөрсөн 7 хоногт ердөө хоёрхон удаа цас орсон. 1 дэх өдөр ороод 3 өдөр үргэлжилсэн, Пүрэв гарагт бас нэг ороод бүтэн сайнд зогссон. Чиний пальтог чинь илгээмжээр явууллаа. Товчнууд нь их том юм аа, жин дараад байхаар нь тасдаад авчихсан шүү. Авсан хойноо буцаагаад хадчихаарай, хармаанд нь бүгдийг нь хийчихсэн байгаа. Аав чинь аятайхан ажилд орсон. Доор нь бараг 100-гаад хүн байдаг, яагаад гзвэл өрөө нь 3 давхарт байдаг юм. Эгч чинь жирэмсэн. Хүргэн ах чинь цэргээс халагдах гэж их л яарч байгаа гэнэ лээ. Аргагүй шүү дээ, хоёр жил гэрийн бараа хараагүй хүн чинь. Хэрвээ охин гарвал ээжийнх нь, хүү гарвал аавынх нь нэрийг өгнө гэсэн. Тэгэхээр Ээж, эсвэл Аав гэдэг нэртэй хүүхэдтэй болох юм. Өөр сонин юу билээ. Аа тийм, ах чинь өчигдөр машин дотроо түлхүүрээ мартчихаад, я...

Interesting mathematics solutions

Image
Ёоооо би яаг юу хийгээд байна ааа. Яг мэдрэл боллоо, суусаар байтал нуруу бөөр чилчлээ. Ингэж ажил хийхийн байхдаа. Ёстой хайран алтан цаг дэмий үрээд байхынмааа. Энэний оронд юу хийж болох уу. Хий гээд цаанаас нь ямар нэг юм шахаад өгөхгүй бол би өөрөө юм ерөөсөө хийхгүй юмааа. Ёстой утгагүй байна. Амьдрал яагаад арай сонирхолтой болохгүй байнаа. Дээрээс нь суусаар байгаад бүдүүрч дуусахын байна л дөөө. Ингэж бодоод байган мөртлөө л өөрөө бодоод ямар нэг юм хийчье гэж бодохоор ерөөсөө болж өгөхгүймаа. Улам залхуу, мангар болоод байна. Туслаач найз нөхөд минь, ямар нэг юм хэлээч хүмүүсэээ!!!

Verdana - нүдний хараанд хамгийн аюулгүй шрифт

АНУ-ын хараа зүйчид компьютерийн Verdana шрифтийг хараанд хамгийн аюулгүй шрифт хэмээн үзсэн байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар Verdana шрифтээр бичсэн текстийг уншихад нүдний булчин хамгийн бага хүчилдэг гэнэ. Энэ нь ойрын хараа муудах болон харааны компьютерийн синдромоос зайлсхийхэд тусалдаг. Харааны компьютерийн синдром бол олон цагаар компьютерийн ард суудаг хүмүүст тохиолддог өвчин юм. Түүнчлэн эрдэмтэд нүдэнд хамгийн тааламжтай дэлгэцийн шрифтийн хэмжээ бол 10-12 гэж тэмдэглэсэн байна. Verdana шрифтийг 1996 онд зураач Мэттью Картер Microsoft корпорацид зориулан гаргажээ. Энэ шрифтийн үсгүүд нь ямар нэг хэрчлээс байхгүй ба мөр хоорондын зайг ихэсгэх замаар томруулсан, тиймээс Verdana үсгийн хэмжээ жижиг байсан ч маш сайн уншигддаг. Энэ нөхцөл байдал нь уг шрифтийг вэб хуудсууд дээр өргөн тархахад хүргэжээ. Миний бие ч мөн уншигч та бүхний эрүүл мэндийн төлөө хойших бүх бичлэгүүдээ Verdana шрифтээр бичиж байх болно.

Дурлачихжээ

Image
Дурлачихжээ, би яг дурлачихаж. Тэр нэгэн хөвгүүний инээмсэглэлийг бодохоор өөрийн эрхгүй би өөрөө инээмсэглэчих юм. Түүнтэй уулзмаар, ярилцмаар, хамт баймаар, зүгээр хажуугаас нь хараад түүнийг ярихыг сонсмоор байх юм. Хөгжилтэй царайг нь хармаар санагдах юм. Гэвч дурласан залуу минь өөр нэгэн эмэгтэйд дурласан гэнэ. Харин түүнийг нь би мэдсэн ч дурласан хэвээр, бас сэтгэл өвдөхгүй, зүгээр л баяр баяслаар дүүрэн байна. Яагаад гэвэл би зүгээр л дурлачихаж.