Сайн байна уу 2025?
За шинэ оны мэнд ээ! 2025 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр оршивой. Нэг л мэдэхэд, нэг л мэдэхэд... цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч байна аа. Сүүлийн тэмдэглэлээс хойш маш их үйл явдал болж өнгөрчээ. Тиймээс тэмдэглэл ч бичиж завдахгүй байсан байх нь ээ. 10, 11-р сар бүхэлдээ л шахуу манайхаар амьсгалсан, бужигнасан сар байлаа. Бага хүүгийн төрсөн өдөр болоод, араас нь төрөхийн өмнө шинэ шөл ууна гээд хонь гаргаж найзуудаа цуглуулаад, миний төрсөн өдөр, төрөхийн өмнөх охидоороо гаралт, тэгээд шинэ хүнээ хүлээж аваад, араас нь эргэлтүүд залгаад л. 11 сарын 12-ны өглөө гэртээ ганцаараа орон дээрээ өнхөрч байсан чинь гэнэт доошоо бага зэргийн бүлээн шингэн гарсан. Шууд л ус гарч байгааг гадарлаад угаалгын өрөөнд ороод зогссон чинь доошоо бага багаар асгараад л байсан. Төрөх сүүлийн хугацаанаас 7 хоногийн өмнө байсан болохоор арай болоогүй гэж бодоод цүнх саваа бэлдээгүй байсан ч би их тайван байсаан. Том хүний живх өмсөөд, нөхөр, эгч хоёрлуугаа залгаж хэлээд, ойрхон байдаг нэг ...