Зүгээр л
Юу ч хамаагүй бичихээр орж ирлээ. Сэтгэл зүйн байдал жаахан тиймэрхүү ч юм шиг, зүгээр ч юм шиг, нэг үгээр тодорхойломгүй байна аа. Өнөөдөр хадам аав хагалгаанд орсон. Хавдраа авахуулсан. Ямар ч байсан хагалгаа амжилттай болсон, ухаан орсон байгаа гэсэн. Дахиж яриагүй л байна. Одоо тэнхэрч сэргэнэ, хими эмчилгээ, гам барих гээд их ажил эхлэх байх аа. Би ажил хайсан хэвээр байгаа, газруудруу анкет явуулаад л, ганц нэг тест ирвэл хийгээд л, яг нээх ахиц үзүүлсэн юм бол одоогоор алга байна аа. Тэрэндээ сэтгэлээр уначих гээд. Хүн бүр ажил асуугаад л. Нөхөр бас тэрүүхэндээ одоо болоогүй юу гээд яаруулаад л. Угийн манай санхүүгийн байдал сайнгүй байгаа болохоор хурдан л ажил хийх хэрэгтэй байна л даа. Гэхдээ тэр нь тийм амархан хурдан явцтай эд биш байна аа. Анкет өгнө, тэрний хариу хэсэг байж байгаад ирнэ. Тэнцвэл цахимаар тест өгнө, илүү хувь хүнрүү нь чиглэсэн. Тэрэндээ тэнцвэл цахимаар ярилцлага хийнэ. Дараа нь техникал буюу мэргэжлийн шалгалт бас ярилцлага. Ерөнхийдөө таван шаттай ...