Сайн байна уу 2023 он!
Шинэ оны мэнд ээ! Жил бүрийн шинэ оны эхний бичвэрийг нилээд орой оруулдаг боллоо шүү. Жилийн хамгийн урт амралт энэ үеэр таардаг учраас ийш тийшээ явж амарсаар, зугаалсаар, ядарсаар ийнхүү оройхон цэгцэрдэг билэээ. Монголынхоор зуны/наадмын амралт гэх үү дээ. Ковидын хорио цээр тавигдаж бид хэд улс дотроо чөлөөтэй аялах боломжтой болсноор энэ жил Виктория мужийн Мелбурн хотруу аялаад, шинэ оноо угтаад ирсээн. 7-н гэр бүлийн нийт 28 хүний бүрэлдэхүүнтэй баг 3000 орчим километр замыг туулж, 8 шөнө, 9 өдрийн аялал хийгээд ирсэн байдаг. 7 машинтай, нийт 3 шөнийг майханд хонож, түрээсийн байшинд 5 хоносон уртхан аялал байлаа. Байгаль дээрх халуун рашаанд орж, ой дундуур аялах хуучны задгай галт тэрэг, далайн эрэг, байгалийн үзэсгэлэнт газруудаар зугаалж, нисдэг тэрэгний аялал хийж, казино тоглон, 88 давхрын шилэн тавцан дээр зогсон Мелбурн хотыг тольдон, ядарсан хэдий ч уйдах завгүй, дурсамж дүүрэн өдрүүдийг өнгөрүүлээд иржээ. Одоо л нэг амьдралын хэвийн гольдролдоо орж эх...