Posts

Showing posts from November, 2022

Энэ оны сүүлийн сар эхэллээ

Image
Шалгалтууд дуусчихсан, хичээл амарчихсан сайхан байна аа... Дүнгүүд ирээгүй байгаа ч, энэ семестрийн хувьд надаас хамаарах зүйлс дууссаан. Одоо ажлаа хийгээд л, уулзаж амжихгүй байсан хүмүүстэйгээ уулзаад л, гэр бүлээрээ цагийг хамт өнгөрүүлээд, ээж эхнэр хүнийхээ үүргийг гүйцэтгэж тэдэндээ цаг гаргаад сайхан байна. Мэдээж бодлын мухарт "CV-гээ янзалж, ажлуудад apply хийж эхлэнэ үү" гэсэн анхааруулга байнга явж байгаа ч сэтгэл санаа харьцангуй тайван аятайхан байна. Амралт эхлээд 2 дахь долоо хоног дундаа орж байна. Шалгалт дууссан өдрөө кэмпинг хийхээр яваад маргаашаас нь эхлээд гэр бүлээрээ дахин Ковид тусаад жоохон мяарцгаасан байдаг. Гэхдээ олон хоног мяараагүй тэгсгээд бүгд дажгүй болцгоосоон.  Өнөөдөр 11-р сарын сүүлийн өдөр. 13 минутын дараа энэ оны сүүлийн сар эхлэх гэж байна. Шинэ жил тун дөхсөн учир нилээд завгүй сар болох нь гарцаагүй биз ээ. Гадаа дулаараад өдөр болгон л тэнэмээр санагдаад гэгэлзүүлж, амралтаар явах аяллын бэлтгэлээ базааж, амрахын өмнө боломжооро...

Ухаарлын долоо хоног

Image
Зэээ хичээл амарсааан, шалгалтанд бэлдэх цаг ирсээн. Амраал яг алаад өгье гэсэн чинь хэмнэлдээ орж өгөхгүй амралтын 2 өдрийг үрсээн. Өнөөдөр 1 дэх өдөр. Өнөөдрөөс яг алъя гэсэн чинь бас л алсангүй ээ. Өдөржин юу ч юм хийгээд цаг өнгөрчлөө. Одоо 2 хүүхдээ сургуулиас авахаар явах гэжээнэ. Чадвал орой суух гээд л... Бас хоолоо хийнэ гэж байгаа... 33 насыг зооглосоон. Төрсөн өдөр өнгөрөөд 4 хонож байна. Энэ жил бас л тэмдэглэхгүй гэснээрээ нэг их сүйдтэй тэмдэглээгүй. Гэвчиг бас 3 удаа лаа үлээж, 4 торт идэж, 5 торт авсан төрсөн өдөр байлаа. Учир юу гэвээс нэг найз маань аав ээжийн минь гэр лүү торт явуулсан байсан, баярлалааа. Энд найзууд 3 хуваагдаж ирсэн ба тус бүртээ торт ацарсаан. Харин гэрийн үүдэнд хэн нэгэн торт, цэцэг үлдээж гэнэтийн бэлэг барисан ч одоогоор хэн нь вэ гэдгийг мэдээгүй л байна. Яг төрсөн өдрөөр маань бүгд ажил хичээлтэй, би гэртээ амраад, өөрийгөө зүгээр гэж бодсон ч бага зэрэг эмо л байсийм шиг одоо бодохнээ. Нөхөр ажлаасаа ирэхдээ цэцэг өгөөд, 4үүлээ лаагаа үлээж...