Эмо мүүд он, эгэйн
Дараачийн гармоны давалгаа нтр. Юм ирээд эморонгуутаа ийшээ орж ирдэг тэ. Гэхдээ юм ирсэнтэй холбоогүй юм шиг хирнээ яг ингээд таарчихлаа. Ойрд нэг тийм эмо байгаад байна. Жижиг сажиг юманд юм бодож гомдчихгээд. Хичээлээ хийх гэхээр эрч хүч дутагдаад, хийхгүй байхаар буруутай мэдрэмж төрөөд амар тайван байж болохгүй, нэг л эмо байна аа. Өөрөө өөрийгөө тийм байгааг мэдээд байгаа хирнээ яаж сайхан болохоо мэдэхгүй байна. Хэн нэгэн эрч хүч өгөхүйц хүнтэй уулзах ч юм уу, урам зориг сэргээсэн зүйл сонсох ч юм уу, хийх ч юм уу, нэг л зүйл дутагдаад байна. Ойрд бие даалтуудаа хураалгаж байгаа ч харьцангуй ачаалал багатай, багийнхан гайгүй болохоор стресс багатай байгаа, тэгсэн мөртлөө тийм байнгуут нь би юм хийхгүй байгаам шиг мэдрэмж төрөөд бас тэрэндээ тухгүй, нээх ядаргаатай. Ер нь миний энэ сэтгэл зүй нэг л зүгээргүй дэг ээ. Сэтгэл зүйч авъя гэж бодохоор бас нэг л сайн мэдэхгүй, итгэлгүй байна аа. Ирэх нэг дэх өдөр сүүлийн бие даалтаа хамгаалчихвал шалгалтандаа бэлдэж эхэлнэ дээ. Өөрөөс х...