Posts

Showing posts from September, 2022

Гармон бид 2

Image
Дөнгөж 30 гараад байж ингэж хэлмээргүй байгаа ч нас явна гэж лүд юм аа. Гармоны өөрчлөлтийн шуурганд бие сэтгэлээрээ явчихдаг болсон юмдаг уу даа.  Саяхны нэг өдөр жигтэй их ядраад л бие өвдөх маягтай, орой ажлаас ирсэн чинь нөхөр гадуур гараад явчихсан, ирэх болоогүй гэсэн чинь бүр цаанаасаа гомдол төрөөд л явчихлаа. Хажуугаар нь толгой задарчих гээд болдоггүй. Байнга шахуу завгүй байдаг би чинь ажиллаж, сульдсан өдрөө хичээлээ хийхгүй гэр бүлтэйгээ цаг өнгөрөөгөөд сэргэе гээд бодчихсон байсан чинь шууд сэтгэлээр унаж энэ тэр. Эмороод л бүр уйлмаар санагдаад, хүүхдүүдээсээ санаа зовоод усанд орж хэвтэж байгаад жаал уйлав. Нөхөрлүүгээ гомдлын үгтэй мессежнүүд чулуудаад л. Янз бүрийн юм ургуулж бодож улам гомдож уйлаад л. Ядаж байхад энэ амьдрал чинь тухтай уйлах боломж ч олгохгүй юм. Аав ээжийг залгахад нь санааг нь зовоохгүйн тулд уйлснаа мэдэгдэж болохгүй (ойрд яриагүй тэр өдөр яг залгаж таараад байсан юм). Маргааш нь олон хүн амьтантай уулзах болохоор нүд бүлцийсэн байвал элдэв ...

Баярлалаа, хайртай шүү...

Image
Шөнийн шөнийн охин минь ухаараач дээ...♪♩♪ Австралид шөнийн 01:25 болж байна. Хичээлээ хийхийн оронд энд ингээд бичээд сууж байна даа. Гэнэт нөхрийнхөө талаар бичмээр санагдаад. Сая намайг сургууль дээрээс очиж авсан юм. Өглөө 6 цагаас ажилтай хүнийг нааш цааш нь явуулаад би жоохон даварчихсан эхнэр юм аа. Жоохон ч биш дээ, их л даварч байна. Тэгээд ханиараа бахархаж бичмээр санагдаад...  Би багаасаа л гадаадад сурна гэж боддог байсан боловч өөрийнгөө тэтгэлэг авна л гэж бодож байснаас яаж тэтгэлэг авах, тэрэнд бэлдэх гээд юу ч хийгээгүй, мөрөөдөхөөс цаашгүй сайхан гар явсаан. Мөрөөдсөөр байгаад гуч гарчихсан хүний мөрөөдлийг биелүүлж байгаа ханьдаа талархаад барашгүй. 10 гаран жилийн өмнө цав цагаан царайтай, сүмбэн цагаан хуруунуудтай, цав цагаан шүдээ ярзайтал инээсэн хүүхдээрээ, хөөрхөн залуутай танилцаж, энэ хүний л эхнэр болъё гэж шийдэж билээ. Зөв сонголт хийсээн. 2 хүүхдийн ээж, айлын эхнэр болчихоод би сургуульд сурна гээд олж ирсэн болгоныг нь сэгсрээд, гэртээ үзэгдэхгүй ...