Self love challenge #3
Өөрийгөө хайрлах 9 хоногийн сорилыг туршиж үзэх гэсэн боловч энэ нь миний хувьд хэдэн сараар үргэлжилж байх шиг байна. Гэхдээ удаанаар ч болов бүгдийг нь хийж үзвэл өөртэйгөө илүү дотно танилцаж, илүү хайрлах юм шиг мэдрэмж төрөөд байгаа тул зогсоохгүй байхыг хичээнэ ээ. Хүн ер нь бодол сэтгэлийн амьтан гэдэг. Би бол яг мөнөөсөө мөн. Байнга л ямар нэгэн зүйл бодож эргэцүүлж, тэрүүгээрээ өөрийгөө унагаж босгож, хурцалж мохоож байдаг нэгэн. Заримдаа сөрөг бодлууддаа автаж сэтгэлээр унана, заримдаа хэт сэтгэлийн хөөрөлдөө автана гэх мэт. Өнөөдөр тэрхүү намайг удирдаад байдаг сөрөг бодлуудынхаа талаар эргэцүүлж, өөртэйгөө ярилцах нь ээ. ӨНӨӨДРИЙН АСУУЛТ: Танд одоо тохиолдож байгаа, эсвэл өмнө нь тохиолдсон ямар нэгэн таагүй, хэцүү үйл явдлын талаар бодно уу. 1. Ямар хэцүү, таагүй зүйл тохиолдсон бэ? Өнгөрсөн семестрийн талаар бичье гэж бодлоо. Миний хувьд хоёрдогч хэл дээр их сургуульд сурч байгаа анхны удаа гэдгээс гадна Англи хэл маань тийм ч хангалттай сайн биш учраас маш их стресстэй б...