Мартын найман ⚘
Өнөөдөр их сонин өдөр байна аа. Бие ч тавгүй байгаа юм шиг, сэтгэл ч тавгүй байгаа юм шиг, эсвэл бүх юм зүгээр ч юм шиг. Өнөөдөр "Мартын найман". Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, манайхаар бол эмэгтэйчүүдийн баярын өдөр. Би өнөөдөр цэцэг аваагүй. Гэхдээ тэрэнд сэтгэл дундуур байгаа юм уу гэвэл үгүй л дээ. Харин нөхөр эзгүй болохоор хоосон оргиод байх шиг байна. Өнөө өглөө үүрээр явахдаа хайр нь ирэхдээ бэлэг авчирнаа за гээд үнсээд явсан. Тэгээд л тэрэнд нь миний сэтгэл дүүрчихсэн. Магадгүй цаг агаар бас нөлөөлөөд байгаа байх. Манай энд зогсоо зайгүй 2-3 долоо хоног бороо орж байна. Зарим газраараа үер болоод л, байшингийн дээвэр хүртэл ус татчихсан. Байгалийн гамшиг гэдэг нь болж, олон хүн орон гэргүй болж байх шиг байна. Бид яахав, хотын төвд шахам болохоор санаа зовох юмгүй, орон сууцандаа эморсон шигээ тайван л сууж байна. Энд ирээд 4 жил болоход нэг жилийн айхтар гал түймэр, нэг жилийн үер, 2 жил гаран цар тахал гээд их л юм үзэвдээ. Үзлээ гээд яг дунд...