Posts

Showing posts from November, 2021

Нойроо сэргээх гээд л...

Image
За нэг сайхан кофе уунгаа нойроо сэргэтэл ганц тэмдэглэл биччихье. Хичээлээ хийх гээд суусан чинь зүүрмэглээд, зүүрмэглэх тоолондоо зүүд зүүдлээд байх юм.  Эхний семестрийн хичээлүүд дууссаан 🤟. Одоо хамгийн том хэсэг нь буюу семестрийн сүүлийн шалгалтууд эхлэх гэж байна. Маргаашаас 1 долоо хоногийн бэлдэх хугацаа өгөөд, тэрний дараа долоо хоногоос шалгалтууд эхэлнэ. Миний 3 хичээлийн шалгалт 1, 2, 3 дахь өдрүүдэд дарааллаад, дараа долоо хоногийнх нь 1 дэхэд үлдсэн нэг шалгалтаа өгөөд дуусах нь ээ. Уг нь хоорондоо ганц 2 өдрийн зайтай бол тэр хооронд нь юмаа сэргээж хараад зүгээр байдаг юм байна. Гэвч тэгээд тавигдсан хуваарийг яалтай билээ дээ.  Эцсийн шалгалтууд нийт дүнгийн 40-50 хувийг эзэлдэг учраас маш их анхаарал тавьж хичээхгүй бл болохгүй. Явцын дүнгийнхээ 40 хувиас(20 оноо) дээш оноог цуглуулж чадаад, шалгалтаас бас 40 хувиас (мөн 20 оноо) дээш авч чадаад, нийт 50-с дээш оноо цуглуулж чадвал пасс хийх буюу ямартай ч хичээлдээ тэнцлээ гэж үзнэ. Тэгээд дээшээ credit, ...