Posts

Showing posts from October, 2021

Буцаад хичээлдээ орох боллоо

Image
Шинэхэн оюутны эхний семестерийн дундах, 7 хоногийн амралтын сүүлийн өдрөөс мэндчилж байна аа. Хийх юм их хэвээрээ байгаа ч ойрд бичих зав гарахгүй байх гээд гялс нэг бичвэр оруулчихъя.  Өнөөдөр нэг дэх өдөр боловч бүх нийтийн амралтын өдөр учраас нийт 10 хоног амарчихаж байгаа юм уу даа ер нь бол. Тэгснээ өнөөдөр үзэх байсан хичээлийг видеогоор оруулчихсан өөрсдөө үзээрэй ч гэх шиг. Амарснаасаа дор болчихдог наасан. Би гэж нэг удаашруулсан бичлэг шиг хүн энэ өдрүүдээр хамаг дутуу үлдээсэн юмнуудаа нөхнө гэж байсан чинь мэдэхгүй юу ч болчихов, эргээд баахан л хийх юмтай хичээлээ эхлүүлэх боллоо. Амралтын эхний 2 өдрийг амарсан гэсэн шиг "алж" өнгөрөөсөөн. Тэгээд нэг дэх өдрөөс нь юмаа хийгээд эхэллээ гэсэн нэг л сайн явж өгдөггүй ээ. Дундуур нь 4 удаагийн багийн уулзалт хийсэн. Тэгээд кодны хичээлийн даалгаврыг хийх гэхээр л хамаг цаг будаа болчих юм. Учир нь зөндөө олон бодлого байхад, би ганцыг нь бодох гээд аргаа эсвэл алдаагаа олохгүй суусаар хамаг цаг дуусчихна. Өөр юу ч...