Долоон долоо хоног буюу хагас семестрийн дараа
Шөнийн 3 цаг болох гэж байхад сайхан усанд орчихоод тагтан дээр шалдан гарч хэсэг зогсож байгаад орж ирлээ. Жоохон мэдрэл муутай хүн шиг юм яриад байна уу би. Гэхдээ сүүлийн долоо хоногийг бол мэдрэл муутай хүн шиг л өнгөрүүллээ. За долоо гэж дээ бараг сар хагасыг. Өнөөдөр, бишээ өчигдөр, шөнийн 00 цаг болохоос өмнө нэг бие даалт явуулчихаад гэнэт сонин юу ч хиймээргүй, бас унтмаар ч үгүй болоод 2 хундага дарс уунгаа ганц 2 найзыгаа уруу татаж чатлаж байгаад, усанд орчихоод одоо ингээд сууж байна даа. Үнэндээ бол алаад өгье гэж ороод, алуулж байна энэ сургуульд. Онц сурна гэж бодож байсан бол одоо зүгээр тэнцчих л юмсан гэж боддог болсон байна, 2 сар болоогүй байхад. Энд тэмдэглэл бичье гэж бодсон ч тэр цагаа жоохон ч гэсэн хичээлээ явуулахад зарцуулах нь чухал байлаа. Эхэндээ хичээлүүдээ яаж ийж гүйцээж нөхөж бичээд л аль болох аль альныг нь амжуулах гээд хичээж байсан бол сүүлдээ бага багаар овоорсоор, энэ 7 хоногт явцын шалгалтууд аваад амьдрал үзүүллээшдээ надад. Хамгийн таала...