Today is the special day
Өнөөдөр миний хувьд хүсэн хүлээж байсан зүйлдээ нэгэн том алхам ойртсон маш онцгой өдөр юм аа. Учир юу гэвээс урт удаан хугацааны турш мөрөөдөж ирсэн сургуулиасаа эцсийн оффероо авч, ханийхаа дэмжлэгтэйгээр суралцах эцсийн шийдээ гаргаж сэтгэл догдлуулсан өдөр байв. Анх найман жилийн өмнө яг зургадугаар сарын 24-нд утсан дээрээ энэ сургуулийнхаа зургийг татан авч мөрөөдөж эхлэж байжээ. Тэр үед Австрали явах талаар бодож байсан эсэхээ ч санахгүй байна. Үнэндээ бол би дотроо маш их айдастай байнаа. Дэлхий даяарх 25000 гаруй их дээд сургуулиудаас эрэмбээрээ эхний 50-д тогтмол байдаг, энэ жилийн хувьд 38-д, төгсөгчдийн ажилд орох түвшингээр Австралид 1-т, дэлхийд 4-т орж буй энэ том сургуулийн босгыг давж ороод суралцана гэж бодохоос эмээж байна. Анх Австралид ирчихээд ганцаараа зугаалж яваад хамгийн эхэнд очиж үзсэн газар бол энэ сургуулийн кампус байсан юм. Завгүй алхаж, хөгжилтэй инээлдэж, зөрж өнгөрч буй оюутан бүрт атаархан тэдний нэг болохсон гэж мөрөөдөн, том сүрдмээр хуу...