Сайн байна уу 2021 он минь!
Шинэхэн оны мэнд дэвшүүлж 2021 оны 1 дүгээр сарын 1-нээс мэндчилж байна. Коронагийн ачаар гэх үү, балгаар гэх үү 1-р сарын 1-нд гэртээ суугаад зорилгоо тодорхойлж, влогтоо зочлох завшаан тохиож байна. 2020 он хүн бүрийн хувьд тийм ч амар жил байсангүй. Дэлхийн нийтийг хамарсан цар тахал хичнээн хүний амьдралд хир их өөрчлөлтийг авчирсныг таашгүй. Бидний хувьд ч мөн амаргүй жил байлаа. Аав ээж минь бидэн дээрээ ирээд аз жаргалтай байсан ч аав минь хорт хавдартай гэх гэнэтийн таагүй мэдээ сонсож, эндээ эмчлүүлэх гэхээр боломж нь муу, Монголруугаа явуулъя гэхээр Коронагаас болоод хил хаалттай, хэсэгтээ л хямарч сандарч, хаа хаанаа хэцүүхэн цаг хугацааг өнгөрөөсөн. Гэхдээ олон сайхан хүмүүсийн хайр, дэмжлэг, ерөөлөөр аав ээж минь эх орондоо буцаж, аав минь хагалгаандаа орж, он гарахын дөнгөж өмнөх өдөр туяа эмчилгээгээ дуусгалаа. Сайхан аавынхаа тэвчээр, хатуужил, сэтгэлийн тэнхээг биширмүй. Үргэлж цоглог өөдрөг байж, хэцүү өвчнийхөө хажуугаар Ковидоос болсон хорио цээр, карентин, хүлээлтү...