Posts

Showing posts from April, 2020

2020-04-06 Австрали улс, Сидней хот

Зүгээр л энэ цаг үеийн талаар бичиж үлдээх хэрэгтэй санагдаад энэхүү тэмдэглэлийг эхлүүллээ. Дэлхий нийтээр Covid-19 буюу "шинэ корона" хэмээх аймшигт вирустай нүүр тулаад ердөө гурван сарын хугацааг өнгөрөөж байна. Энэ хугацаанд зуу зуун мянган хүн аюулт вирусээр халдварлаж, хэдэн арван мянгаараа хорвоог орхиж байна. Цаашдаа энэ тоо хэрхэн өсөхийг таах боломжгүй. Ямар бурхны авралаар бид хэзээ энэ аймшигт өвчнөөс салж, энх цагтай учрахыг мэдэшгүй. Яг л дайны үе мэт өдөр бүр хичнээн хүн нэмж халдварлан, хэд нь бурхны оронд заларсныг зарлана. Хорвоог орхисон нэгнээ эцсийн зам нь үдэж чадалгүй тусгаарлагдна. Улс орнууд хилээ хааж, нислэг тээврүүд цуцлагдаж, сургууль цэцэрлэгүүд карентилж, дэлгүүр үйлчилгээний газрууд хаалгаа барилаа. Хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс гурил будаа олдохоо больж, махны үнэ өсөж, хүмүүс ариун цэврийн цаас, саван, ариутгагч бодисонд дугаарлан зогсож байна. Хүүхдүүдээ гэрээс гаргахгүй гэрийн хорионд оруулж, гадуур хоёроос дээш хүн хамт явахыг хориг...