Posts

Showing posts from December, 2018

Элийрэл

Заримдаа юу ч юм бичмээр, гэхдээ юу бичихээ ч мэдэхгүй, нэг тийм хагас дутуу ч юм уу, хоосон ч юм шиг мэдрэмж төрөх юм. Бүх зүйл болоод байгаа юм шиг хирнээ сэтгэл дүүрч өгөхгүй, тэгээд дундуур юм уу гээд бодохоор үгүй ч юм шиг. За мэдэхгүй, нэг тийм элий балай мэдрэмж төрж, тэрийгээ өөрөө өөртэйгөө энд ярьж, элийрч балайрч ганцаараа суух нь гоё ч юм шиг. Хүн ер нь их төвөгтэй амьтан юм. Ганцаараа байхаараа хүмүүсийг санаж, хүмүүстэй хамт байвал ганцаараа тайван байх сан гэж хүсэх.  Би ер нь яг юу ч хүсээд, юугаар ч дутаад байгаа юм.. Ээж аавдаа эрхлээд л, гарынх нь хоолыг амтархан идээд, хол ойрын хачин сонинг хуучилж, гангар гунгар ярилцаад сууж баймаар, эсвэл хоёр сайхан хүүгээ эрхлүүлээд л, тоглож наадахыг нь харж хамтдаа баясаад л, халуун дулаан гэртээ хамтдаа бүгдээрээ байж баймаар, үгүйдээ л дотны хэдхэн найзтайгаа тухтайхан нэгэн газар сууж, халбага пиво халуун дулаан яриандаа халцгааж, зовлон жаргалаа, өнгөрснийг бас ирээдүйг, ер нь юу бодсон санасан бүх л зүйлээ, сэт...