Хилийн чанадад зорчсон тэмдэглэл 4 - Австрали
Ингээд бид удаан хөөцөлдөж, хүлээсний эцэст Австрали улсад хөл тавилаа. Манай гэр бүл 2017 оноос эхлэн Австрали улсад сурч, ажиллахаар төлөвлөөд нилээдгүй хүчин зүтгэл гаргасны эцэст миний бие энэхүү улсад ирээд 10 дахь өдрийнхөө нүүрийг үзэж байна. Төлөвлөснөөр бол бид энд нилээд хугацааг өнгөрөөх учир юуны түрүүнд анхны сэтгэгдлээ үлдээе гэж бодлоо. Магадгүй цаг хугацаа өнгөрөхийн хирээр энэ улсын талаарх сэтгэгдэл, үзэл бодол нилээд өөрчлөгдөж мэдэх юм. Уламжлал ёсоор энэ орны тухай товчхон мэдээллийг хүргэвэл: Үндэстнүүдийн холбооны Австрали улс хэмээх энэ улс нь Австралийн эх газар болон олон тооны арлуудыг хамардаг бөгөөд газар нутгынхаа хэмжээгээр дэлхийд 6-д ордог. Уугуул иргэд нь Абергинчууд боловч хүн амын ихэнх хувийг Англи болон Ирланд гаралтай хүмүүс бүрүүлдэг, 24 сая орчим хүн амтай. Анх 1606 онд Голландын аялагч Австрали тивийг олж илрүүлсэн боловч Британичууд тус тивийг бүрэн эзлэж байсан ба 1901-1-1 өдөр Австралийн 6 муж улс нэгдэн Үндэстнүүдийн холбоон...