Сайн байна уу 2018 он!
Сайн байна уу 2018 он минь! Гайхалтай сайхан бүхнээрээ надад бэлэг барихад бэлэн үү? Он гараад удалгүй нөхөр маань алсын орныг зорьж, би ч мөн адил удахгүй араас нь явахаар өдөр хоногийг тоолон хүлээж байна. Энэ он бүхэлдээ шинэ соргог, сайн сайхан бүхнээр дүүрэн байна гэдэгт итгэж байна. Нэгэн хэвийн урсгалд орсон амьдралдаа томоохон өөрчлөлт хийж, олон зүйлийг сурч мэдэж мэдлэгээ нэмсэн, их зүйл үзэж харж нүдээ нээсэн, олон хүнтэй танилцаж хүрээгээ тэлсэн их өөрчлөлт, их амжилтын жил болно гэж хүлээж байна. 2018 оныхоо төлөвлөгөөг хараахан бичиж амжаагүй байна. Завгүй гэмээр өдрүүд ар араасаа өнгөрсөөр нэг мэдэхэд 1-р сар талдаа оржээ! 2017 оныхоо төлөвлөсөн зүйлсийн биелэлтийг ч үнэлэж дүгнэж амжаагүй явна. Ямартай ч нилээд хэдэн том ажлуудаа амжуулж чадсан гэж бодож байна. Хамгийн том зорилго болох Австрали улсыг зорих зорилго маань эхнээсээ биелэлээ олж хань минь түрүүлээд явсан. Удахгүй араас нь очих болно. Мөн өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавихаар төлөвлөсөн 2 том т...