Хоёр хүүгийн ээж
Анх ээж болсноо мэдсэн үеэсээ эхлэн хүүдээ зориулан тэмдэглэл хөтлөж билээ. Гэртээ ганцаараа байх үе, ханьдаа гомдоод уурлаж байх үед минь хань болох шиг санагдаж, хамаг зовлон, баяр, гуниг, болсон бүх зүйлээ дэвтэртээ бичиж үлдээдэг байлаа. Хүүгийнхээ сурсан, хийсэн зүйлүүдийг нэгд нэгэнгүй бичиж хүүтэйгээ дотроо ярилцаж, энэ дэвтрийг унших үедээ хүү минь ээжийгээ шоолон инээнэ байх даа хэмээн бодон бодон бичдэг юм. Хүү минь том болж, ээж нь ч цаг зав багатай болсноор арай гэж л зав гарган хэдэн сардаа нэг тэмдэглэл бичдэг болсон. Энэ дэвтрээ хүүгээ 16 нас хүрэхэд нь бэлэглэнэ гэж боддог юм. Саяхан, саяхан ч гэж дээ 10 сарын өмнө бид дахин шинэ хүнтэй болж ярих сэдэв, анхаарлын төв дүүрүү шилжлээ. Ээж нь тэмдэглэл дээрээ дүүгийнх нь талаар их бичээд том хүүгээ гомдоочих юм шиг санагдаад, дүүд нь шинэ дэвтэр нээх гэхээр 2 дэвтэр зэрэг хөтлөх худлаа болчих юм шиг санагдаад байх юм. Том хүү минь надад зориулсан дэвтэр дээр дүүг л баахан өхөөрдсөн байдаг гэх болов уу, эсвэл бага хүү минь...