Posts

Showing posts from March, 2017

Ээжийн тухай шүлэг

Би мундаг зохиолч, яруу найрагч биш л дээ. Гэхдээ хааяа нэг сэтгэл хөдлөж гэгэлзэхээрээ өөрөө өөртөө зориулж хэдэн мөр холбох дуртай. Ойрд тэгж бичээгүй удсан ч байна. Надад өөрийн минь бичсэн хайрын тухай, нөхөрлөлийн тухай, аавдаа бас ханьдаа зориулсан, бүр эксдээ зориулсан шүлэг ч бий. Гэхдээ надад ээжийн тухай шүлэг байдаггүй юм. Би бичихийг хүсдэггүй, оролдоогүйдээ ч биш л дээ. Хэд хэдэн удаа эхлүүлж, оролдож үзсэн. Энд тэнд оролдож байгаад орхисон нооргууд байж л байдаг. Гэхдээ ээжийн тухай шүлэг бичихэд надад үг дутаад байх шиг санагддаг юм. Тэр нэг агуу зүйлийг илэрхийлэх илэрхийллийг цөөхөн хэдэн мөрөнд багтааж болохооргүй мэт, үг дутаад байгаа мэт санагдаад бичиж байгаа зүйлээ дуусгаж зүрхэлдэггүй юм. Хамгийн сайхан үгсийг бичлээ гэж бодтол ганцхан ЭЭЖ гэх үгний дэргэд дэндүү хүчгүй, ядмагхан мэт болчихдог. Магадгүй өөрөө ээж болсноосоо хойш ээж гэдэг хүний тухай бүр ихийг ойлгосон ч юм шиг. Зовохдоо зовж, жаргахдаа жаргаж намайг төрүүлж, хүн болгосон ижий минь одоо ч хүртэл...

Сайн байна уу 2017 он!

Хэтэрхий орой мэнд мэдэж байгаагаа мэдэж байна аа. Шинэ он гараад 2 сар 10 хоног өнгөрсөн байна. 2 хүүгийн залуу ээж блог хөтлөх завгүй байлаа. Гэхдээ аль хэдийнээ 2017 оныхоо төлөвлөгөөг гаргачихсан шүү! Энэ онд маш их зүйлс төлөвлөсөн байгаа. Үүрэг хариуцлага нэмэгдэх тусам өөрийгөө илүү их дайчлан олон зүйлийг амжуулахаар төлөвлөөд байна. Шинэ зүйл ихийг сурах, шинэ аялалууд хийх, шинэ газар үзэх, бас бүтээлч ажил гээд нилээд шинэ соргог, гайхалтай зүйлүүдийг төлөвлөсөн байгаа. Удахгүй ажилдаа орно. Үр минь дэндүү нялх байгаа ч тэгэх хэрэгцээ байна аа хүү минь, ээжийгээ ойлгоорой. Тэрнээс биш хүүтэйгээ тэврэлдээд санаа зовох зүйлгүй өдрийг өнгөрөөх шиг жаргал хаана байхав. Гэхдээ ээж нь бүхнийг амжуулна аа, итгээрэй. Амжилт, Аз хийморь, Эрч хүч, Эрдэм чадал цогцолсон гайхалтай сайхан жил байх болтугай!