Posts

Showing posts from April, 2016

Ном

Сүүлийн үед ухаалаг утасны хэрэглээг багасгахаар шийдээд нөхөртөө утсаа подарклаад өөрөө Нокиатай найзлав. Давгүй шүү. Гэрт хаа ч явсан утсаа маажаастай байсан хүнд зав гараад ирдэг юм байна. Хүү маань байнга хүүхэлдэйн кинон дээр тавих тушаал буулгадаг тул зурагт ч тэр болгон үзээд байдаггүй болсон. Завтай болхоороо миний хамгийн түрүүнд хийдэг зүйл бол ном унших. Унаган багын минь хэзээ ч хуучрахгүй, хугарахгүй, нугарахгүй, урвахгүй ганц хобби минь юм шүү дээ. Ажил амьдрал, нөхөр хүүхэд, хичээл ном дээрээс нь сошиал ертөнц гэсээр би чинь номноосоо нилээд хөндийрч байж. Харин сүүлийн үед найз нөхдөөс бэлэг сэлт болгон ирсэн хэдэн номоо хагаслаж байна даа. Ном уншихыг уйтгартай гэж боддог хүмүүсийг би гайхдаг юм.  Бид энэ ертөнцөд нэг л амьдралаар, нэг л дүрээр амьдардаг. Харин номон дотор түмэн янзын амьдрал, түмэн янзын дүрээр амьдарч, амьдраад олж чадаагүй ухаарал туршлагыг олж, хэзээ ч мэдрэх боломжгүй тэр мэдрэмжүүдийг магадгүй номноос авах боломжтой. Ном бол ертөнцийг хара...