Яг одоо өөдрөг байх 10 шалтгаан
1. Хүүгээ цэцэрлэгт өгчихөөд уйлаад үлдэхэд нь өдөржин сэтгэл өвдөх юм. Гэхдээ орой болгон хүүгээ авахдаа ээжийгээ хараад баярлаж байгааг нь харах, өвөртлөөд унтах хичнээн жаргалтай гээч. 2. Өглөө нөхөр хүү хоёроо хаа хол нисэхээс ажил, цэцэрлэгт нь хүргээд ажилдаа ирнэ, орой ажлаа тараад хүүгээ авна, дараа нь нөхрөө авна, тэгээд нисэхрүү гэрлүүгээ явна. Энэ бол гэрийн ажил болон бусад хүмүүст сатааралгүй нөхөртэйгөө тайван ярилцах бас хүү минь бага ч гэсэн нойр авах боломж юм шүү дээ. 3. Сүүлийн үед ажлаасаа залхаж өөр ажил хиймээр санагдаад байгаа. Гэхдээ энэ ажил надад өглөө хоцрох, орой эрт явах, өдөр чухал ажлаа амжуулах боломжийг олгодог уян хатан ажил юм. 4. Нөхөр маань ойрдоо ажил нь ихсэж, илүү цагаар ажиллана гэсэн. Гэхдээ мөнгө хэрэгтэй үед илүү цагийн мөнгө авах нь бидэнд хэрэгтэй. 5. Ойрдоо мөнгө муутай, гадуур зугаалж, дэлгүүр хэсч чадахгүй жоохон тийм байгаа ч гэр бүлдээ, хань болон хүүдээ гаргах цаг яалт ч үгүй ихсэж байгаа юм. 6. Заримдаа аав ээждээ нэмэр болж тус...