Posts

Showing posts from June, 2012

Би Мастер :)

Хайртай блогоороо орж ирэлгүй зөндөө удсан байна. Өөртөө блог хөтлөх ч зав гаргахгүй байсаар тэр л дээ. Ингээд би Шинжлэх Ухааны Магистрын зэрэгтэй боллоо. Хүмүүс авж л байдаг ч гэсэн хувьдаа л нилээдгүй хичээл зүтгэл гаргасан болохоор бахархмаар бас сайхан байна. Гэхдээ цаагуураа хийх зүйл зөндөө их үлдэж байна. Нөгөөдөр дипломоо гардаж авна, ромбоо зүүнэ. Гоё доо. Тэгээд найзуудтайгаа уулзна. 5 дахь өдөр гэртээ харина. Аав ээждээ очно. Тэгээд найзуудтайгаа уулзна. Зөндөөөө гоё! Нээх сайхан том ачаа хөнгөрсөн мэт болоод явчихлаа. Энэ зуныг хөгжилтэй бас үр бүтээлтэй өнгөрөөхийг хүсэж байна. Төлөвлөгөөнийхөө зах зухаас дараа оруулнаа. Одоо би Мастер :)
Ухаантай мөртлөө уйтгартай байснаас тэнэг бөгөөд хөгжилтэй байсан нь дээр гэнэ дээ ;))

Би бороонд дуртай

Зүсрэн шивэрсээр... Өдөржин орлоо. Би яагаад ч юм бороонд дуртай. Гэхдээ бороо орохоор гуниглачихдаг. Тэгэхээр гуниглах дуртай гэсэн үг юм боловуу. Үгүй ээ гуниглах биш цаанаа л нэг бодолд дарагдчихдаг. Өөртэйгээ ярилцмаар элдэв зүйлсийг бодмоор санагддаг. Маш их зүйлс толгойд бодогдож, бүхэл бүтэн ном биччихмээр бодлууд миний толгойд эргэлддэг. Тэгэхээр зүгээр л бодох, эргэцүүлэх дуртай байх нь. Гэхдээ заримдаа юу ч бодолгүй хөнжлөө нөмрөөд хэвтээд л унтаад л баймаар байдаг. Банштай цайгаа хийж уучихаад унтаад унтаад л баймаар. Юу ч бодохгүй байх бас л дуртай юм байна. Гэтэл бүр эсрэгээрээ заримдаа бороонд шалба нороод алхаад л гүйгээд л баймаар байдаг, бүр дүрсгүйтээд... Замын хонхорт тогтсон усыг туулж, хажуугаар өнгөрсөн хүмүүсрүү ус цацлан, инээгээд л инээгээд л баймаар. Гэхдээ мэдээж ганцаараа тэгж явахгүй л дээ. Найзуудтайгаа, эсвэл хайртай хүнтэйгээ. Хайртай хүнтэйгээ хамт явбал шалба норсон биеэрээ тэврэлдэж нойтон нүүрээ нийлүүлж үнсэлцээд л, хөтлөлцөж гүйлдээд л. Харин ганц...