Гэргийн тунирхал
Ахиад чи намайг уйлуулвал үүл болчихно шүү ,би Анхны салхи сэвхийхэд л тэнгэрээр нэг тарчихна Ахиад нэг л гомдоовол цонхны цэцэг болчихоод Аргадаж гуйгаад сөгдөхөд чинь нэг ч үг дуугарахгүй Нулимс нүднээс гардаг юм биш ээ Зүрх минь л нэг нэгээрээ дусалдаг юм Нууцыг минь ингээд мэдлээ шүү чи Үгэнд л би хордчихдог юм Сормууснаасаа ахиад дуслан бие минь эмтрээд эхэлбэл Солонго болуутаа энэ минь үүрд замхрах нь ээ л гэж бодоорой.. Хэний шүлэг гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Таалагдлаа.