Завгүй залхуу чалчаа
Энд нэг түмэн завгүй хүн сууж байна. Ажил, хичээл, амьдрал гээд л... -Юу хийж байна -Ажлаа хийж байна -Сонин юу байна -Өө ажил ихтэй завгүй л байна Юу хийж бүтээгээд ингэтлээ завгүй амьдарна вэ? Гараас гараад гийгүүлээд байгаа юм харагдахгүй л байх юм. Тэгсэн мөртлөө нэг л их завгүйгээ гайхсан хүн. Тэгээд бас фэйсбүүк, блог, дуртай сайтуудаараа бол яаж ийжаагад зав гаргаж ороод шинэ мэдээ болгоныг олоод уншчихна. Энэ тэгээд завгүй хүн үү, эсвэл залхуу хүн үү? Ёстой мэдэх юм алгаа. Ажил ихтэй байна, амьдрал хэцүү байна, хичээлээ хийлгүй болохгүй... Ингэж явсаар хайран сайхан залуу насаа хийсэн бүтээсэн юмгүй өнгөрөөчих юм биш байгаа. Одоо л хийдэг цаг нь юм шиг байхын, гэтэл үнэхээр хүнээс илүү гээд бардам хэлчих юм надад байгаа билүү. Байлгахын төлөө ядаж хичээж үзсэн билүү?? Бод бод бод... бодох ч зав байхгүй, бичихээс бас залхуу хүрч байна..